Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-02-04

ЖЭРЭС ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА 2020 ОНООС АРХАНГАЙ АЙМАГТ ХОЁР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Барилгын дулаан алдагдлыг бууруулах, тогтвортой хөдөө аж ахуйд чиглэсэн төслүүд хэрэгжиж эхэллээ

CEMAATERR-II /2020-2022/ төслийг Жэрэс, Архангай аймгийн ЗДТГ, Архангай аймгийн Барилгачдын холбоо, Даацтай хөгжлийн ирээдүй ТББ-ууд болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран боловсролын байгууллагуудын барилгын дулаан алдагдлыг бууруулах замаар сургууль, цэцэрлэгийн суралцах орчныг сайжруулж, өдөр тутмын урсгал зардлыг багасгахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Архангай аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслөөр дамжуулан Архангай аймгийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан ард иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилттой аж. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран "Орон нутгийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр"-ийг аймгийн түвшинд буюу Архангай аймагт хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

IMPACT /2020-2022/ AVSF ОУТББ-ын удирдан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Европын холбоо, Ража Даниел Марковичи сангийн санхүүжилтээр Жэрэс, Монголын эмэгтэйчүүдийн сан зэрэг төрийн бус байгууллагуудын хамтаар Архангай болон Хэнтий аймагт өөрсдийн туршлага дээр тулгуурлан, нутгийн иргэдийн оролцоог дэмжсэн, тогтвортой ХАА эдийн засгийг хөгжүүлж сурталчлахаар дараах хоёр чиглэлд ажиллаж байна.

• Эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүд, үйлдвэрлэлийн дэвшилтэт дадал туршлагыг нэвтрүүлэх болон хүрээлэн буй орчинд ээлтэйгээр байгалийн нөөцийг ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн орон нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үүнд: тогтвортой ноолуур, органик ногоо тариалан

• Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхжуулж, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх.

СЕМААТЕРР-I  ТӨСЛИЙГ 2019 ОНД АРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭВ

Францийн хөгжлийн агентлаг, Абби Пиер сангийн санхүүжилттэй СЕМААТЕРР-I /2017-2019/ төсөл буюу уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөр Архангай аймагт хэрэгжлээ. Жэрэс ОУТББ-аас хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг болон сумдын хөгжлийн төлөвлөгөөг сайжруулах, хэрэгжүүлэх, орон нутгийн шийдвэр гаргагч нарын мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хор нөлөөллийг бууруулах жишиг ажлын хүрээнд дулааны алдагдал багатай түр хамгаалах 110*m2 хэмжээтэй байрыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалахад зориулан барьсан юм. Мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, эрүүл мэндийн байгууллагад нарны эрчмээр ажилладаг гурван улирлын хүлэмж хоёрыг байгуулан хүлээлгэн өгчээ.

896   1
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох