Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-02-03

Хүүхдээ зодож шийтгэх нь ямар үр дагавар авчирдаг вэ?

"Хүүхдийг ивээх сан" /Safe the children/ -аас зөвлөмж болгож буй дараах видео зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 

Сэтгэл судлаач Ц.ДЭЛГЭРМӨНХ:

Хүний дурсамж маш хүчтэй. Хэн нэгнээс бага насныхаа хамгийн гунигтай дурсамжаас хуваалцаач гэхэд зодуулаад байж байсан яг тэр үеийнхээ сэтгэл хөдлөл рүү шууд очдог. Насанд хүрч хичнээн том болсон ч, үйл явдлууд болж өнгөрсөн ч тэр бүх гэмтэл сэтгэлд, бие физиологид хадгалагдсаар байдаг байна. Тэгэхээр зодож шийтгэх нь хүүхдийн ирээдүйн амьдрал, өөртөө итгэх итгэлийг нь мөн түүний бүх сайхан боломжуудыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа хэрэг гэж судлаачид үздэг. 

Гурван настай байхдаа сард хоёроос дээш удаа цохиулж байсан хүүхэд таван настайдаа догшин хэрцгий авирлах нь 49%-иар нэмэгддэг байна...

 

 

193   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох