Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2023-05-01

100 ЖИЛИЙН ОЙ БОЛ БИД ХОЁР ДАХЬ ЗУУНДАА ХЭРХЭН ХӨГЖИХ ВЭ ГЭДЭГ ГАРААНЫ БОЛОМЖ

Архангай аймгийн Засаг даргаар хоёр сар гаруйн өмнө томилогдсон Б.Цэрэннадмидтай ярилцлаа. Аймгийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, ИТХ дахь олонхын бүлгээс Засаг даргад хоёр ч удаа нэр дэвшүүлээд Ерөнхий сайдаас батламжлаагүй, аймгийн АН дотоод тэмцлээ цэгцэлж чадаагүй зэрэг шалтгаанаас үүдэн Архангай аймаг таван сар гаруй хугацаанд Засаг даргагүй байв. Энэ хүндхэн нөхцөлд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмидыг нэр дэвшүүлэн сонгож, Ерөнхий сайд томилоод байгаа билээ. 

"ЛИФТЭНД СУУГААГҮЙ Л” ЯВЖ БАЙНА

-Архангай аймгийн улс төрийн нөхцөл байдал бужигнасан, тогтворгүй үед аймгийн Засаг даргын албанд сонгогдлоо. Үүнийг таны хувьд хэрхэн хүлээж авав? Мэдээж Засаг даргаар ажиллаж чадна гэсэн хувь улс төрчийн зорилго, нам төлөөлөгч нарын итгэл ч байсан байх. Ямар нөхцөл үүссэнийг эхлээд тодруулъя?

-2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс ярих нь зүйтэй болов уу. Энэ сонгуулиар Монгол Ардын нам 19, Ардчилсан нам 20 суудал авчнэг төлөөлөгчийн зөрүүтэйгээр Ардчилсан нам олонх болсон. 2020 оны 10-р сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаар Засаг даргыг сонгохоос эхлээд бүх асуудалд МАН-ын төлөөлөгчид нэгдмэл байр суурьтай байсан. Олонх олонхоороо ажлаа хийнэ. Ард түмэн нэгхэн суудлын зөрүүтэй буюу хүчтэй цөөнх бай гэдэг сонголтыг хийсэн гэдэг үүднээс бид ИТХ-ын дарга, Засаг даргад бүлгээсээ нэр дэвшүүлээгүй. Ингээд Засаг дарга, хурлын дарга олонхоос томилогдоод явсан. Явцын дунд нэг Засаг дарга огцорсон, дараагийн Засаг дарга мөн л огцорсон. Хоёулаа нэг жил хүрээгүй хугацаатай ажилласан. Гуравдахь Засаг даргаа сонгох хурал болсонТэр хуралд МАН-ын төлөөлөгч нар оролцоогүйАрдчилсан намын 20 төлөөлөгч нар маань өөрсдөө дотроо асуудлаа шийд гэсэн байр суурьтай байсан. Тэгээд дөрөв, таван хүн нэр дэвших асуудлууд гарч ирсэн, улмаар нэг нь нэр дэвшээд томилогдож чадаагүй. Энэ үед ард иргэдийн зүгээс, төрийн албан хаагчдаас манай намын төлөөлөгчбүлэгт тодорхой шаардлагуудыг тавьжзарим талаар шүүмжилж байсан. Та бүхэн төрийн ажлаас яагаад зугтаж байгаа юм бэ, нутаг орноо боддоггүй юм уу гэсэн асуудлууд тавьсан. Ний нуугүй хэлэхэд, бид АН-ынхныг ажлаа эхлүүлсэн бол дуусгах ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэвч дуусгах боломж нь хараахан бүрдэж өгөхгүй, 20 төлөөлөгч маань нэг тогоондоо орж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас улс төрийн сонголт хийхээс өөр гарцаагүй байдалд орсон. Тэрнээс бол манай намын зүгээс Засаг дарга ч юм уу, Хурлын дарга болно гэсэн зорилготой нэг ч хүн байгаагүй. Улс төрийн шийдвэр гаргаад нэр дэвших ийм л үйл явц болсон. Олонхын санал аваад сонгогдож, Ерөнхий сайд батламжлаад аймгийн Засаг даргаар томилогдоод ажиллаж байна.

Аймаг удирдана гэдэг тийм амар асуудал биш. Бүхэл бүтэн Архангай аймгийн 96 мянган хүн амын асуудалзасаг захиргааны гээд олон асуудал байгаа. Тэдгээрийг шийдэх, улс төрийн манлайлал үзүүлэх албан тушаал гэж харж байгаа. Тийм учраас нэлээд бодсон. Хувь хүнийхээ хувьд төрийн албанд мерит зарчмаар 17 жил ажилласан. Хамгийн сүүлд гэхэд улс төрийн намын хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Энэ туршлага маань Засаг даргын ажлыг хийчих боломж бололцоо байгаа юм гэдэг үүднээс хандсан. Тэрнээс улс төрийн гэнэтийн шийдвэр гаргаад ч юм уу, эсвэл зориглоно гэдэг шиг тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, иргэд олон нийтийн шахалт шаардлага байлаа. Хүмүүсийн хүсэлт ч байлаа. Улс төрийн хувьд ч гэсэн Архангай аймаг гацаанд орсон хүндхэн цаг үе байлаа. Аль алийг нь бодож байжийм шийдвэр гаргалаа.

-Ямар түүхтэй, боловсролтой, чадвартай хүн аймгийн Засаг дарга болов оо гэдгийг иргэд сонирхож байгаа байх. Ажил төрөл, нийгмийн оролцоо, байр суурийн хувьд ямар замыг туулав?

-Товч танилцуулахад Архангай аймагтаа, Булган сумандаа тухайн үеийн найман жилийн сургуулиа төгсөөд аймгийн хүмүүн гуравдугаар сургуулийг төгссөн. Соёлын дээд сургуулийг дүүргэсэн. Удирдлагын академийг нийгмийн удирдлагаар, сүүлд төрийн захиргааны удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Соёлын дээд сургуульд багшилсан. Аймгийн МСҮТ-д сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаад аймгийн Музейн захирлаар зургаан жил ажилласан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар дөрвөн жил гаруй ажиллаад 2020 оноос өнөөдрийг хүртэл аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна. Мерит зарчмаар буюу шатлан дэвшиж, үндсэндээ таван байгууллагад ажилласан байна. Орчин үеийн хэллэгээр бол лифтэнд суугаагүй л явж байгаа гэсэн үг.

-Сөрөг хүчний хувьд аймаг орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байсан шүү дээ. Хоёр ч Засаг дарга огцорсон нөхцөлд ажил авахад байдал ямар байсан бэ?

-Сөрөг хүчний хувьд бид сайн зүйлийг сөрөх биш, дэмжиж байсан шүү. ИТХ-аар оруулж ирж байгаа, шийдвэр гаргаж байгаа ажлуудыг нь дэмжээд явуулж байсан. Ажил хийх боломж бололцоогоор нь хангажтөсөвгазар зохион байгуулалтын төлөвлөгөөдэд хөтөлбөрүүдүйл ажиллагааны хөтөлбөрүүд гээд бүгдэд нь сайжруулаасай гэдэг үнэлэлт дүгнэлт өгчсанал гаргаад явж байсан. Харин хууль бус шийдвэр гаргах гэж байгаа, мөн лицензтэй холбоотой ч юм уу, газар олголт, хөтөлбөрүүдтэй холбоотой тодорхой төсөвгүй, амьдрал дээр хэрэгжих боломжгүй зүйл оруулж ирэхэд нь сөрөг хүчний байр сууриа хүчтэй илэрхийлжзасаж залруулах шаардлагуудыг тавьж байсан. Улс төрийн нөхцөл байдлын хувьд ажлаа хийж чадахгүй байгаатөрийн албаны зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байгаа, аймгийн хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа зүйлүүд дээр бол бид чамлалттай хандаж байсан.

1-р сарын 15-нд ажлаа хүлээж авсан. Үндсэндээ ой болтол дөрөв, таван сарын хугацаа үлдсэн байна. Ой бол яахав тэмдэглээд өнгөрнө, наадам бол хоёргурван өдрийн л ажил. Ойн жилийн хүрээнд юу хийж чадах юм бэ гэдэг асуудал чухал гэж харж байгаа. 100 жилийн ойг цаг тулсан, хүнд гэхээсээ илүү харин боломж гэж харж байгаа. Тийм учраас Архангай аймаг 100 жилийн ойгоороо ирээдүй рүүгээ чиглэсэн олон ажиласуудлыг хүмүүсийн нүдчихэнд ил болгож, ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд бүгд дараагийн хоёр дахь зуун жил рүүгээ итгэлтэйгээр хамтдаа оръё гэсэн боломж гэж харж байна.

100 ЖИЛИЙН ОЙ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХҮН БҮР ҮЗЭЖ ХАРАХ БАЯР БАЙХ ЁСТОЙ

-Түүхэн жил буюу 100 жилийн ойг тэмдэглэх хүндтэй үүрэг, бас хариуцлага оногдлоо. Ажлын гараагаа мэдээж 100 жилийн ой руу хандуулж эхэллээ. Ингэхдээ аймгийн хөгжил өнөөгийн түвшингээс цаашид яаж ахих вэ талаар шийдэл хайсан арга хэмжээнүүдэд илүү анхаарч байх шиг байна. Хэд хэдэн форум хийлээ шүү дээ?

ом агуулгаараа “Архангай 100 хөгжлийн форум” гэдэг арга хэмжээг хийж байна. Дотроо Архангай-100 соёлын хөгжил, боловсролын хөгжил, эрүүл мэндийн хөгжил, цаашлаад байгаль орчин, аялал зуучлал, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалт, биеийн тамир, спорт гэсэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулаад явах юм. Энэ бол Архангайн хөгжлийн асуудал. Наадмаа тэмдэглэхдээ өнгөрсөн зуун жилийнхээ түүхийг бичих ёстой. Тийм учраас түүхийн ном бичигдэж байна, баримтат кино хийнэ. Энэ түүхэн цаг хугацаанд ямар хүмүүс ямар үүрэг оролцоотой байсанаймаг маань яаж хөгжиж ирсэн талаар тодорхой түүхээ бүтээнэ. Мөн түүхэнд гавьяа байгуулсан хүмүүсээ алдаршуулна. Наадмаа төгөлдөр сайхан зохион байгуулна. Тэгэхийн тулд аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг өөд нь татахаас авахуулаад баяр наадмаа сайхан хийх бэлтгэл ажил их байна. Нөгөө талаар хоёр дахь зуун руугаа яаж хөл тавих вэ гэдэг нь “Архангай 100 хөгжлийн форум” байна гэж тодорхойлоод 100 жил бол хөгжлийн боломж гэж хараад ойн хүрээнд хийж байгаа ажлууд үр дүнд хүрнээ гэж бодож байна.

-100 жилийн ойдоо газар газраас л Архангайн гаралтай хүмүүс санаа тавьж, аймаг орон нутагтайгаа хамтрах эрмэлзэлтэй байх шиг байна. Ойрмогхон нийслэлд хэд хэдэн арга хэмжээ боллоо. Эдгээрийн талаар, ямар үр дүн гарав?

-Нэгдүгээрт, Архангай аймгийн 100 жилийн ой бол зөвхөн Архангайчуудын төдийгүй Архангайтай ажил, амьдралаа холбосон Монголчуудын баяр гэж харж байгаа. Нөгөө талаасаа Монголын ууган дөрвөн аймгийн нэг, төв халхын гал голомт гэдэг утгаараа олон хүний баяр гэж харж байгаа юм. Тийм учраас бид аймгийн төвдөө төдийгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Архангайчууд, Монголчууддаа зориулж арга хэмжээ зохион байгуулах ёстой гэдэг зорилго тавьсан. Ой угтсан арга хэмжээг аймагтаа 3-р сарын 27-нд “Архангай-100 Бидний оролцоо” бүтээн байгуулалтын аянаар эхэлж, Соёлын хөгжил форум, Үндэсний бөхийн барилдаан, залуучууддаа зориулсан арга хэмжээг хийсэн. Улаанбаатар хотод нутаг орныхоо онцлогийг харуулсан арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Бид нар эрт үеэс, өвөг дээдсээсээ оюуны их нөөц бололцоотой хүмүүс гэж үздэг. Тийм учраас Улаанбаатар хотод Чингис хаан музейд “Эртний төрт улсуудын өлгий нутаг” гэдэг том эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ хурлын ач холбогдол, үр дүн нэлээд өндөр гэж үзэж байгаа юм. Архангай аймаг бол эртний төр улсуудын өлгий нутаг мөн гэдгээ концепци болгоод батлагдаад явж байна. Энэ хурлаас эмхэтгэл гаргах юм.

Хоёрдугаарт Архангай бол түүхэндээ хүчит бөхчүүдээрээ алдартай нутаг юм. Үүгээрээ бахархах ёстойАрдын хувьсгалын 102 жилийн хугацаанд Архангайгаас гаралтай улсын цолтой бөхчүүд томоохон байр суурийг эзэлж байна. Тийм ч учраас 100 жилийн ойдоо зориулаад таван аваргадаа хүндэтгэл үзүүлсэн барилдааныг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулсан.

Энэ дашрамд хэлэхэд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнмөн энэ бөхийн барилдааныг үзэж сонирхсон үзэгчид, зохион байгуулсан аймгийн Бөх билэгт дэвжээ болон аймгийн удирдлага болон ард иргэддээ талархал илэрхийлж байна. Монгол бөхийн жудагид хавалдар нэрийг өндөрт өргөсөн зөв зүйтэй, сайхан арга хэмжээ боллоо.

Бид мөн Улаанбаатар хотод байгаа Архангай аймгаас гаралтай төр нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймгийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүсээ хүлээн авч уулзажтэднийхээ санаа оноог сонсож, ирэх хоёр дахь зууны хөгжил рүү яаж орох вэ талаар сайхан ярилцлага зохион байгуулсан. Тэрчлэн Архангай аймгаас төрөн гарсаншилдэг бизнес эрхлэгчдээ хүлээн авч уулзаж, 100 жилийн ойн хүрээнд тусламж, дэмжлэг, нөгөө талаар хөгжлийн тухай санал солилцсон, сайхан уулзалтыг зохион байгууллаа.

1-р сарын 19-нд Улаанбаатар Паласт “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгууллаа.  Архангай аймаг бол урлаг соёлын алдарт цуутнуудаар баялагАрхангайгаас гаралтай олон сайхан уран бүтээлчид байгаа гэдгийг Монголын ард түмэн харсан байх.

Ийнхүү Архангай аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг аймагтаа төдийгүй улсын хэмжээнд зохиох ёстой юм байна гэдэг төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулаад явж байна.

-100 жилийн ойн хүлээлт ялангуяа ард иргэдэд их байна. Баяр наадам ямар болох бол, наадмын талбай маань барилга байшин, гэр хороололд бүслэгдчихсэн байдаг, хаана наадамлах, морь хаанаа уралдах гэхчлэн яриа өрнөж байна л даа. Баяр наадмын ерөнхий төсөөлөл, төлөвлөгөөг танилцуулбал?

-Баяр наадам сайхан болох ёстой. Ард иргэд сайхан баярлах ёстой. Хүртээмжтэй хүрэлцээтэй байх, хүн болгон үзэх харах ёстой гэж үзэж байгаа. Наадамцагаан саргүйгээр монгол хүний соёлын дархлааг авч үзэх боломжгүй. Тийм учраас 100 жилийн ойгоо бол ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах салбар хороодыг байгуулаад төсөл төлөвлөгөөгөө боловсруулаад бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хувийн болон төрийн байгууллагууд, айл өрхүүдэд газар олголт явагдсан. Энд үзвэр үйлчилгээ, машины зогсоол гээд хязгаарлагдмал нөхцөл үүссэн. Өмнө нь Өргөөтийн талд наадмаа зохион байгуулах хувилбар яригдаж байсан. Морины комиссынхон газар үзээд Өргөөтийн талд морио барих нь зүйтэй гэж үзээд зам засах буюу нэг даваа, нэг жалга байгааг засаж, хүүхэд унаж бэртэхгүй нөхцөлийг хангая гэж байгаа. Зөвхөн энэ жил биш монгол наадам үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэдэг утгаараа морины замаа сайтар засаад авъя гэж байгаа юм.

Наадам бол өөрөө соёлнөгөө талаараа аялал жуулчлал. Тиймээс сумдын болон аймгийн баяр наадмын товойн тэмдэглэлт өдрүүдийг аяллын төлөвлөгөөндөө оруулж байдаг. Тийм учраас бид наадмаа брэнд арга хэмжээ байлгая гэж зорьж байгаа юм. Наадмын онцлог маань соёлын наадам буюу хүмүүс үзэж харах зүйл ихтэй байгаасай гэж төсөөлж байна.

7-р сарын сүүл гэдэг бол оргил ачааллын үе байдаг. Аялал жуучлал, амралтын хувьд 100 жилд аймгийн ард иргэд, Улаанбаатар хотбусад аймгуудаас, мөн гадаадаас ч зорин ирж байгаа олон хүмүүсийг яаж багтаах вэ гэдэг асуудал байгаа.

Одоогоор хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын ажлууд явж байгаа. Хэрвээ тэр хувийн ажил амжилттай сайн болбол Онгоны аманд наадмаа зохион байгуулна. Төрөөс ямар нэгэн мөнгө гарахгүйгээр наадмаа зохион байгуулах боломж бүрдэх юм. Баярын хүндэтгэлийн хуралконцерт, төрийн одон медаль гардуулах үйл ажиллагааг аймгийн төвдөө зохион байгуулна. Мөн аймгийн төвдөө ёслолын парад зохион байгуулах, Заяын хүрээний суурин дээр байгуулагдсан аймаг учраас шашин соёлын арга хэмжээнүүд гээд олон ажлыг төлөвлөж байгаа. Дэмид жанжны талбайдаа, ЗДТГ-таа, ХДТ-таа, Булган уулынхаа өвөрт арга хэмжээнүүд хийнэ. Өргөөтийн талдаа морио уралдуулна. Онгоны аман дахь хувийн хэвшлийн бүтээн байгуулалт төсөл амжилттай болбол наадмын нээлтхаалтаа тэндээ зохион байгуулъя гэсэн ийм чиглэлтэй байна.

-100 жилийн ойгоос гадна цаг үеийн олон ажил байгаа. Ойрын үед хийгдэх, шийдэгдэх ажил, асуудлын талаар мэдээлэл өгөх үү?

-Хийж байгаа ажлууд маань 100 жил рүү чиглэж байгаа юм шиг хүмүүст харагдаж байгаа байх. Гэхдээ төрийн ажил явдгаараа явагдаж байгаа. Харин 100 жил гэдэг малгайн доор ажлуудаа амжуулж авъя гэдэг зорилго байна. Дээр хэлсэнчлэн боломж гэж харж байгаа тэр зорилго л доо. Ганцхан 100 жил тэмдэглэхийн төлөө энэ ажлуудыг хийгээгүй. Жишээ хэлэхэд, Эрүүл мэндийн хөгжлийн форум зохион байгуулсан. Үүний мөрөөр тодорхой ажлууд зохион байгуулж байна. Сая АШУҮИС-ийн захиралсургалтын албаСувилахуйн сургуулийн захиралхолбогдох хүмүүс манай аймагт ирлээ. Тэр форумаас би Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдад, АШУҮИС-ийн захирал, УИХ-ын гишүүдэд нэг санал тавьсан. Форумд оролцогчид Архангай аймагт Сувилахуйн сургууль байгуулъя. Зөвхөн Архангай аймагт ойрын таван жилийн хугацаанд бүх сум, хувийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг гээд үзэхээр 300 сувилагчийн хэрэгцээ шаардлага үүсч байгаа юм. Тэгэхээр бүсийн аймгуудад ч яг ийм эрэлт үүсчихсэн.

Их хурлын гишүүдийн дэмжлэгтэй нэг том бүтээн байгуулалт бол Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт 300 ортой эмнэлэг баригдаж байгаа. Нэгдсэн эмнэлэг маань бүрэн нүүнэ. Энэ үлдэж байгаа дөрвөн блок 10,000мкв талбайг АШУҮИС-ийн салбар Сувилахуйн сургууль байгуулах хүсэлтээ явуулсан. Боловсролын сайд сайшаалтай хүлээн авч дэмжиж байгаа. НэгдүгээртМонгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, хот хөдөөгийн сэргэлтийн дунд хугацааны бодлогын түвшинд хотоос болон бусад газраас аймагт шилжин ирэх хүмүүсийг суурьшуулах, хотын төвлөрлийг сааруулахмөн боловсролын орон нутаг дахь чанар хүртээмжийг сайжруулах зорилготой нийцэж байгаа юм. Тиймээс үүнийг шийдэх ёстой гэдэг тодорхой үүрэг чиглэл өгөөд ажлын хэсгүүд ажиллаж байна. Орон нутгаа хөгжүүлэххүн амаа өсгөхорон нутгийн үзвэр үйлчилгээг дагаад олон хүчин зүйлүүд нэмэгдэнэ гэж үзээд дэмжиж байгаа юм.

Сая ирсэн ажлын хэсгийнхэнд Сувилахуйн сургууль, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, аймагт Нэгдсэн эмнэлэг болон бусад хувийн эмнэлэгт хийдэггүйнарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг эмчилгээний эмнэлгийг бий болгох, мөн шүдний эмнэлгийн эрэлт хэрэгцээ байгааг танилцуулсан. Хөдөөгийн 18 сумаас дөрөвхөн сум шүдний кабинеттэй, тэр нь бүрэн хэмжээнд ажиллахгүй байгаа. Нэг сумаас аймагт шүдээ үзүүлэх гэж 30 хоногийн дараах цагийг авч байна. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой учраас тал талаасаа яриад Засгийн газарт асуудлаа тавихаар бэлтгэж байна.

Форумын үр дүнд ирээдүйн 100 жилийн Архангай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт, мөн үйлдвэрлэл үйлчилгээаюулгүй орчинд амьдрахурт наслах гээд амьдралын чанартай холбоотой олон асуудлууд шийдэгдэх болов уу гэж үзэж байгаа юм. Аймагт тархи, зүрх судасны, цусны даралтын өвчлөл зонхилж байгаа энэ үед магадгүй тархи мэдрэлийн мэс засал ч юм уунарийн мэргэжлийн хагалгаа хийдэг эмнэлэг байгуулах боломжтой. Үүнийг хийвэл зөвхөн манай аймаг төдийгүй баруун аймгууд үр шимийг нь хүртэх боломж гарах юм. Энэ ажил маань эрчимтэй явж байгаа. Мөн хувийн эмнэлгүүдийг дайчлаад хүүхдийн шүдийг эмчлэх аяныг эхлүүлж байна.

Манай аймгийн хэмжээнд Их хурлын гишүүдийн сүүлийн жилийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндболовсролсоёлын салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдсэн. Гэхдээ хэд хэдэн эрүүл мэндийн байгууллагууд ариун цэврийн байгууламжгүй байх жишээтэй.  Миний тавьж байгаа зорилгын нэг нь, 100 жилээ тэмдэглэж байгаа юм чинь ядаж сумдын эрүүл мэндийн төвүүд бүгд боловсон 00-той байя, энэ асуудлыг шийдье гээд Засаг дарга болсноосоо хойш тодорхой хүмүүст үүрэг даалгавар өгөөд зураг төсвийн тендерийг зарлаад явж байгаа. Дараагийн ажил бол хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэх.

Энэ мэтчилэн 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа боловч нийгмийн тулгамдсан ажил үйлчилгээ буюу хөгжлийн асуудал гэж хараад асуудлыг тавиад явж байгаа. Архангай аймаг 100 жилийнхээ хүрээнд илүү алсыг харсанолон асуудлыг шийдвэрлэсэн ажлууд хийгдээсэй гэж хүсэж байгаа юм.

Дараагийн асуудал бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа буюу аймгийн нэгдсэн хогийн цэг хүнд түвшинд хүрсэн. Энэ асуудлыг төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй шийдэж байна. Аймагт үзвэр үйлчилгээ, барилга бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ААН, мөн зэвсэгт хүчний 342 дугаар ангитөрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдийн тусламж дэмжлэгийг аваад хамтран ажиллах хүрээнд хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүлээд явж байна. Хогийн цэгийн орчимд мод тарьж, Архангай-100 гэсэн төгөл байгуулъя гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ 5-р сард нийт ард иргэдААН, байгууллагуудыг уриалаад мод тарих аяныг эхлүүлэх юм.

Ер нь хөтөлбөр төлөвлөгөөзахирамжтушаал шийдвэрхууль гэдэг юм бидэнд багадаагүй. Гол нь түүнийг яаж хэрэгжүүлэх, түүнд сэтгэлээ гаргаж хийх зүйл дутагдаж байна. Гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд дунддооддээд түвшний уялдаа холбоог хангаж хийж чадахгүй байна гэдгийг харж байгаа. Энэ үүднээс салбаруудын форумыг хийж байгаа юм. Зүгээр хэлэлцүүлэг, сургалт зөвлөгөөн биш форум гэдэг бол алсдаа чиглэсэн хөгжлийн асуудал юм аа.

Тухайлбал, боловсролын салбарын хэмжээнд сайд нь тушаал гаргасанИх хурлаас хууль гарсан, Засгийн газрын тогтоолоор ажил үүргийг тогтоосонтөрийн албаны зүгээс албан тушаалын хэм хэмжээнүүд гээд маш олон зүйл байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд аймгийн түвшинд аймгийн Засаг дарга, БШУГ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын Засаг дарга, багш, эцэг эх, сурагчид юу хийх ёстой юм бэ гэсэн зүйлүүдийг бид нар цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Сумын сайн дарга, аймгийн сайн дарга боловсролын асуудлаа аваад явж чадаж байна. Тиймээс энэ ойлголтыг нэг болгох ёстой гэдэг үүднээс форумыг хийсэн юм.

Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг энэ форумд оролцож байгаа хүмүүсээс QR кодоор, цаасаар санал асуулгыг авч байгаа юм. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт энэ жилээс амьд болно. Одоогоор гурван форум,  бусад арга хэмжээнд орсон, давхардсан тоогоор 1000 гаруй хүн саналаа өгсөн байна. Гэтэл бид нэг зааланд 100, 50 хүн цуглуулсан бол нөгөө эрх ашгийн дагуу эрэмбэлээд л орон нутгийн хөгжлийн сангаа төлөвлөөд явдаг байсан.

Дараа жилээс боловсролын салбар форумд оролцсон хүмүүс боловсролын салбарт үнэхээр техник тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа юм уусургууль, эсвэл заал хэрэгтэй юу, эрүүл мэндийн салбарт шүдний кабинет, MRI хэрэгтэй байгаа юм уу гээд асуудлуудаа эрэмбэлээд ирэх оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулаад санхүүжүүлээд явна гэсэн үг. Тиймээс бидний зохиож байгаа форум бол ганцхан тухайн салбарын асуудал төдийгүй аймгийн ирэх оны санхүүгийн асуудлыг зохицуулж байгаа бодлого болж байна.

ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОМИЛГООНУУДЫГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ АЖЛЫГ ШУУРХАЙЛЖ БАЙНА

-Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын асуудал руу хандъя. Ялангуяа хөдөөгүүр хаваржилт хүндрэлтэй байна шүү дээ. Бодит нөхцөл байдал, түүнд нийцсэн ямар хариу арга хэмжээг авч байгаа вэ? Ер нь мал аж ахуй буюу аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ ямар бодлоготой хандах вэ?

-2 сарын 15-ны өдөр Засаг даргаар томилогдсон. Энэ өдөр Улаанбаатар хотоос танилын журмаар 80 тн будаа 50% хямдралтай ачуулаад 17-ны өдрөөс зах зээл дээр 1000-1200 төгрөг байхад манай аймаг 550 төгрөгөөр хүндэрсэн сумдадаа тээврийн зардлыг аймгаас шийдвэрлээд тэр үнээр нь тараасан. 7-8 суманд ажиллаж, хаваржилт өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Мэдээж мэргэжлийн байгууллагууд бүх суманд ажиллажтодорхой үнэлгээ дүгнэлт гаргаад явж байгаа. Засаг дарга бүх асуудлыг очиж үзээд шийднэ гэж байхгүй. Надад мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг бүх төрлийн байгууллагууд байгаа шүү дээ. Хаваржилтын нөхцөл байдал аймгийн хэмжээнд нэлээд хүндэрсэн. 2-р сарын 23-ны өдөр бид Шадар сайд, Улсын онцгой комиссын нарийн бичиг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга зэрэг хүмүүстэй холбогдоод албан бичгүүдээ уламжилснаар саяхан улсын нөөцөөс 150 тонн тэжээлтүүнээс өмнө 280 тонн тэжээл аваад үүнийгээ 50%-ийн хямдралтай үнээр малчдадаа олгосон. Ер нь 50% гэдэг нь намар бэлтгэгдсэн тэжээлийн үнээр, одоо бол 70% хямдралтай тэжээлийг сумдад хуваарилсан. Мөн аймгийн нөөц, мал хамгаалах санд хадгалагдаж байсан тэжээлээ сумдад хуваарилаад сүүлийн хугацаанд 600-аад тн тэжээлөвсашигт долооцыг тодорхой хямдралтай үнээр болон заримын үнийг чөлөөлөөд хүргэх арга хэмжээг зохион байгуулсан. Мэдээж бүх малчны бүх хэрэгцээг зохицуулах боломжгүй хэдий ч энэ хүндэрсэн үед нь жаахан ч гэсэн тус дэм болъё гэдэг зорилго тавиад явж байна. Хаваржилтын нөхцөл байдалмал хорогдол бүх сумдын хэмжээнд ерөнхийдөө өвөлжилт хүнд туссан болохоор хаваржилт хүндрэлтэй байна.

Мал аж ахуйн салбарт баримтлах бодлогомал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ гэдгийг манай улс хийгээгүй биш хийгээд л яваад байгаа. Үүнийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд маш олон бий. Улаанбаатар хотыг тойрсон фермерийн хөгжил нэлээд сайн явж байна. ДарханСэлэнгэ, Булган аймагт хэрэгжиж байгаа жишээнүүд зөндөө байна. Газар тариалантайгаа яаж хамтарч ажиллах вэ гэсэн жишээнүүд ч байгаа.

Хэн нэгэн Засаг дарга ч юм уу хэн нэгэн гарч ирээд шинийг сэтгээд байх ямар ч шаардлага алга. Бид нарт төр засгийн бодлого нь байна, өнөөдөр хүндэрсэн нөхцөл  байдал ил байна, зуд, ган болж байнанөхцөл байдал хүндэрч байна. Энэ үед мэдээж өвс тэжээлээ сайн базааж авах хэрэгтэй. Мөн малын тоо толгойгоо буруулахгүй бол бэлчээрийн даац дийлэхээ больж байна. Архангай аймагт 6-7 дахин хэтэрсэн. 55,3 мянган кмкв талбайд 6 сая шахуу малтай байна. Үүнийг яаж зохицуулах вэ гэдэг асуудал бид нарын өмнө тулгарч байгаа. Монголд хэрэгжиж байгаа эрчимжсэн мал аж ахуйг дэмжих ёстой. Ялангуяа аймагсумдтай ойрхон дэд бүтэцтэй эрчимжсэн мал аж ахуйгаа дэмжижэнэ чиглэлээр төсөл хөлбөрийн хүрээнд аймагсумд өөрсдөө санаачилж хийх ёстой. Хийж байгаа хүмүүсийг дэмжих ёстой.

Малын тэжээл бэлтгэл, ногоон тэжээлуурагт тэжээлбусад олон наст тэжээл бэлтгэл дээр анхаарах ёстой юм байна. Малчдаа мэдлэгжүүлэхмэдээлэлжүүлэх ажлыг дорвитой хийх хэрэгтэй. Малчдын буруу бишмахарьс ширний үнэ ийм бага үед 500 малтай, 5 ам бүлтэй айл амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй. Ийм учраас тэр хүн малаа өсгөөд байгаа юм. Тиймээс 500 мал 1000 малтай адил ашиг шимтэй байх хэмжээнд сүргийн бүтцийн эргэлтийг нь зөв хийгээд, эдийн засгийн эргэлтэд оруулах юм бол үр ашгаа өгөх боломж байна гэж шинжлэх ухаан талаасаа хэлээд байгаа юм. Энэ тал дээр ажиллах цаг болсон байна.

Сум болгонд Хөдөө аж ахуйн тасаг, аймагт Хөдөө аж ахуйн газар нь, Мал эмнэлэг нь байна. Ер нь бид нарт яг юу дутсан юм бэ гэж үүнийгээ эргэж харах болсон байна. Тиймээс одоо тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулна. Тариаланчид асуудлаа ярих байх. Аймгийн хэмжээнд Их хурлын гишүүдээс шийдээд Техник дундын үйлчилгээний төв байгуулаад тракторууд авчихсан байгаа. Сум болгонд тэжээлийн ургамал яаж тариалах бодлогын асуудлыг яаж дэмжих гэдэг асуудлыг ярилцана. Энэ жилээс аймагтаа малын тэжээл бэлтгэхгазар тариалангийн ажлыг эрчимжүүлэхэд төр бүх юмыг хийж чадахгүй ч гэсэн техник тоног төхөөрөмжийг нь хямдралтай үнээр сум болгонд ажиллуулах боломж бололцоог хангаж өгье. Сумын удирдлагуудтай яриад талбайг нь шийдэх боломжийг хайя гэж байгаа.

Дараагийн дугаарт зудыг яаж давах вэ гэдэг асуудал. Малчид маань өвлийг эрсдэлгүй давахад тодорхой арга хэмжээг зохион байгуулъя. Аймагсумын орон нутгийн хөгжлийн санмалын хөлийн татварыг өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуудалд анхаарах зүйл харагдаж байгаа. Өнгөрсөн жил ногоон тэжээл тарьсан хүмүүс маань та мэдэж байгаа, сүүлдээ 2000-3000 төгрөгөөр борлуулж байсан. Гэтэл энэ жил тарьсан хүмүүс маань 25000-35000-аар борлуулж байна. Тэгэхээр нэг талдаа өнгөрсөн жил тариаланч нар, энэ жил малчид хохирч байгаа байхгүй юу. Энэ харьцааг бид нар яаж тогтвортой байлгах вэ гэдэг бодлого хэрэгтэй. Тийм учраас өвс, тэжээлийн агуулах, саравчийг хангалттай бэлтгэх ёстой юм байна. Хадгалалт сайтай бол өнжмөл ч гэсэн хэрэгцээ хангана. Нөгөө талаар эрчимжсэн мал аж ахуй тэртээ тэргүй тэжээл хэрэглэнэ. Нөгөө хүмүүс маань тогтвортой үнээр авчихна. Аль, аль нь эдийн засгийн хувьд эрсдэлгүй явах боломж байна. Тиймээс тэнцвэрт харьцаан дээр төр зохицуулалт хийх бодлогод анхаарах ёстой л гэж үзэж байгаа юм. Тэрнээс биш хувь хүн болгоны асуудлыг бид шийдэж чадахгүй. Бодлогын хувьд л зөв чиглүүлэх нь зүйн хэрэг.  

АН-тай хамтарсан гэнэ үү, нийлж ажиллаж байгаа гэж харна уу тэр бол асуудал бишгол нь аймаг, орон нутгийн хөгжлийн асуудалхийх ажил их байна. Тиймээс миний хувьд гацааянз бүрийн саад байхгүй гэж үзэж байгаа. Мэдээж нэг намд ажиллаж байгаа хоёр хүн шиг хоёр өөр намын хүмүүсийг яг адилхан хэмжээнд харилцан хамтарч ажиллах нь 100 хувь байх боломжгүй. Өнөөдөр бол ямар нэгэн саад бэрхшээл байхгүй байна.

-Манай аймгийн улс төрийн түүхэнд засаглалын хувьд хамтарсан гэж болохоор хэлбэртэй байна шүү дээ. Энэ нөхцөлд та аймгийн Засаг даргын хувьд, мөн МАН-ын даргын хувьд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-МАН бол харьцангуй төлөвшсөн улс төрийн институцийн хувьд бид намын хэмжээнд бүлэг, мөн намын тэргүүлэгчид улс төрийн шийдвэрээ гаргаад олуулаа хэлэлцээд явдаг. Энэ миний шийдвэр гэхээсээ улс төрийн намын шийдвэр буюу одоо миний бие аймгийн Засаг даргаар сонгогдоод ажиллаж байна. Улс төржөөд, хоёр намаараа хуваагдаад ч юм уу, танай манай гэж яриад явбал ямар хор уршигтай вэ гэдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа шүү дээ. Миний хувьд аль нэгэн нам, улс төр, төрийн албан хаагч, танай, манай гэж харахгүйгээр явна гэж бодож байна.

Ажлаа авсныхаа маргааш шуурхай зөвлөгөөн хийгээд нэг үүрэг даалгавар өгсөн. 4-р сарын 1-ний дотор бүх хууль бус томилгоог цэгцэл гэсэн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шүүр ажиллагаа чинь манай ард л явж байгаа шүү дээ. Тийм учраас л урьдчилаад ажлуудаа шахаад явж байгаа. Хэн нэгэн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх бишзарчмын хувьд бүх зүйлийг хуулийн дагуу болго гэдэг шаардлагыг л тавьж байна.

Улс төрийн томилгоо буюу Засаг даргын орлогч Ардчилсан намын хурлын төлөөлөгч залуу болсон. Өнөөдөр Хурлын дарга маань ажлаа хийгээд явж байгаа. Бас л Ардчилсан намын төлөөлөгч. Миний хувьд үүнийг ямар нэгэн асуудал гэж харахгүй байгаа. Хамтарсан гэж харна уу, нийлж ажиллаж байгаа гэж харна уу тэр бол асуудал бишгол нь аймаг, орон нутгийн хөгжлийн асуудалхийх ажил их байна. Тиймээс миний хувьд гацааянз бүрийн саад байхгүй гэж үзэж байгаа. Мэдээж нэг намд ажиллаж байгаа хоёр хүн шиг хоёр өөр намын хүмүүсийг яг адилхан хэмжээнд харилцан хамтарч ажиллах нь 100 хувь байх боломжгүй. Өнөөдөр бол ямар нэгэн саад бэрхшээл байхгүй байна.

-Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт хамгийн түрүүнд л албан тушаалын халаа сэлгээ явагддаг хэв маяг тогтсон шүү дээ. Таны өгсөн үүрэг даалгавар, дээр нь шүүр ажиллагаа ч нөлөөлж байгаа байх түрүүчээсээ газар, агентлагийн дарга нар солигдлоо. Ер нь төрийн албанд хууль бус байдал хэр зэрэг байна?

-Ер нь хууль зөрчсөн томилгоонууд нэлээд байгаа шүү дээ. Аймгийн хэмжээнд хууль бус томилгоонуудаа хуульд нийцүүлэх үүрэг чиглэлүүдийг өгсний түүний дагуу бүх байгууллагын албан тушаалтнуудсумдын удирдлагууд ажиллаж байна. Захиалгаа өгсөнсонгон шалгаруулалт явсан. Түүнийхээ дагуу шаардлага хангахгүй байгаа албан хаагчид нь чөлөөлөгдөөд хангаж байгаа нь шалгалтандаа ороод л явсан. Зарим хүмүүс нь тухайн ажлын байран дээрээ шалгалтаа өгөөд ажилдаа жинхлээд явж байгаа. Энэ асуудал дээр намын ч юм уу, эсвэл өөрийнх гэхээсээ илүү хуульд нийцүүлэх ажлыг шуурхай хийсэн гэж хэлж болно.

-Аймгийн Засаг даргын нэг баг бол сумдын Засаг дарга нар. Аймгийн хөгжил сумаас гэдэг. Нэг үеэ бодвол суманд төсөв санхүүгийн эрх мэдэл шилжсэн. Бие даагаад шийдвэрээ гаргах, хөгжих боломж нээгдсэн. Тэр чинээгээр хамтран ажиллахад сул тал үүсэх үү? Та сумдын удирдлагуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Монгол Улс бол нэгдмэл улс. Аймаг гэдэг бол сумсум нь багаас бүрдэнэ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулагдаж байгаа нэг багийн хүмүүс. Мэдээж энэ зарчмын хувьд явна. Нийтлэг зарчмаараа бол төрийн алба сумдын хэмжээнд шулуухан хэлэхэд хариуцлага суларсан, назгайрсан асуудлууд маш их байгаа. Суманд нь юу болж байгааг аймгийн дарга нь мэддэггүй. Сумынхаа асуудлыг аймагтаа тавьдаггүйаймаг нь ч тэрийгээ тоодоггүй. Ганцхан сум бишбайгууллагуудын албан хаагч, дарга нарын асуудал ч бий. Хурал цуглаандаа ч ирдэггүй, үнэнийг хэлэхэд цалгардсан байсан. Энэ байдлыг зарчмын хувьд цэгцлээд явна.

Ажлыг хийхэд удирдлага зохион байгуулалт маш чухал гэж миний хувьд хардаг. Тийм учраас зөвхөн сумдын дарга нар гэхгүйбайгууллагын дарга нарт хариуцлагатай ажиллах тал дээр хатуухан шаардлага тавиад ажиллаж байгаа. Зарим сумбайгууллагын дарга нарын хувьд алдаа дутагдалтайзасаж сайжруулах, анхаарах юмнууд ч гарч ирж байгаа. Хуулийн дагуу холбогдох хариуцлагыг нь тооцоод, зөвлөгөө чиглэлээ өгөөд ажиллаж байна.    

-2020-2024 онд хэрэгжих аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг дарга солигдохоор өөрчлөлт ороод байгаа. Одоо мөн өөрчлөгдөх үү? 2024 онд сонгууль болно гэвэл танд нэг жилийн хугацаа байна. Энэ хугацаанд өөрийгөө харуулах ямар бодлого, ажлыг гол болгох вэ?

-2020 оны сонгуулийн дараа аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах гээд улс төрийн намуудаас, сум, байгууллагуудаас санал авсан. Би ч аймгийн МАН-ын даргаар томилогдож таарсан. Бид орон нутгийн сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж орсон. Түүнийгээ аймгийн Засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгахаар саналаа өгсөн. Манай саналуудын үндсэндээ 86 хувь нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар нэг байдлаар орсон. 2022 оны сүүлээр төв намаас хяналтын баг, манай намын хамтарсан багууд энэ үйл ажиллагааны хөтөлбөрт анализ үзсэн. Тэгэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв, сумдын төсөвтэй холбоотой үйл ажиллагаанууд 70 орчим хувьтай хэрэгжиж байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр МАН-аас дэвшүүлсэн зорилго зорилт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ороод хэрэгжээд явж байгаа. Тийм учраас бид хөтөлбөрөө яаж эрчимжүүлэх вэ гэдэг тал дээр анхаарах нь зөв гэж харж байгаа.

Хувь хүнийулс төрчийн, нам толгойлж яваа хүний хувьд хөтөлбөрт туссан, нутаг орныхоо хөгжилд чиглэсэн ажлаа л сайн хийе гэсэн бодолтой байна. Тэрнээс биш хувь нэг улс төрч товойж гарч ирэх юм ууалдар нэр хүндийн араас явах бишаймаг орон нутгийнхаа хөгжлийг тодорхой үе шатанд хүргэх ахиц дэвшил гараасай гэж хүсч байгаа. Салбар бүрт тодорхой ажлууд хийгдэжүр дүн нь гараад ажил явж байгаа цагт мэдээж шүүмжлэласуудал байнга л дагуулдаг. Олон ажил арга хэмжээг зохион байгуулж, үр дүн гаргах гэж л зүтгэж байна. Тийм учраас хувь улс төрч биш, бид нар чадна гэж сонгогдоод л ажиллаж байгаа ш дээ. Ийм арга барилаараа хийе л гэсэн зорилготой байна. 

-Архангай аймгийн хөгжилд нөлөөтэй стратегийн асуудлууд бий. Уул уурхайгаа явуулах уу, эсвэл ногоон аймаг гэдэг бодлогоо баримтлах уу? Дэд бүтэц буюу Дулааны станц, цэвэр, бохирын шугам сүлжээ гээд асуудлууд байгаа. Эдгээрийг урагшлуулах, сайжруулах ямар бодлого, ойрын үед хэрэгжүүлэх ажил байгаа вэ?

ймаг орон нутагт тулгамдаад байгаа дэд бүтэцийн асуудлууд байгаа. Дулаан орохоор мартчихдагөвөл болохоор буцаад санадаг утааны асуудал. Манай аймгийн бүх дулаан үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж байгаа “Эх голомтын илч” ХХК-ий уурын зуухнуудын гаргаж байгаа утаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ асуудал хүнд түвшинд хүрсэн. Засгийн газраас 10 аймагт дулааны станц барих төсөл явж байгаа. “Эх голомтын илч” ХХК өмнө нь аймагэрчим хүчний яамтай гурвалсан гэрээ байгуулсан. Энэ нь шүүхийн шатаар явж байгаад үндсэндээ хоёр гурван жилийг хий дэмий үрсэн. Гурван шатны шүүхээр яваад аймагэрчим хүчний яамны талд шийдвэр гараад төслийн үйл ажиллагаа эхэлж, тендер нь зарлагдаад явж байна. Тэгсэн ч өнөөдөр “Эх голомтын илч” ХХК бас л дахин шүүхэд өгөөд шинээр нөхцөл байдал үүсгээд, хуулийн өөр зүйл гаргаж ирээд Архангай аймгийг дулааны станцтай болох асуудал дээр саад хийгээд явж байна гэж шууд хэлмээр байна. Аймгийн зүгээс салбарын сайдхолбогдох төслийн нэгжүүдэд дулааны станцыг дэмжиж байна, ажлаа даруй урагшлуулаад хамтарч ажиллая гэсэн хүсэлтээ өгсний дагуу ажил явагдаж байгаа.

Төрийн зүгээсбидний зүгээс ажлаа хийгээд явж байгаа. Одоо бид нар ард иргэдээрээ нийлж тэмцэх цаг үе ирж ч магадгүй гэж харж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулах байхАрхангай аймгийн ард иргэд өөрсдийнхөө төлөө явах ёстой, аж ахуйн нэгж байгууллагатөр нь ч явах ёстой. Энэ тухайд тухайн компани аймаг орон нутгийн хөгжлийн асуудалард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа асуудал дээр хариуцлагатай хандах, нийгмийн хариуцлагаа ч биелүүлэх ёстой гэж харж байгаа.

Ундны эх үүсвэр, усан сантай холбоотой асуудлууд байгаа. Их хурлын гишүүд гэр хорооллын шинэчлэлтэй холбоотой улсын төсвөөс 34 тэрбум төгрөг тавиулсан. Үүгээр Цэцэрлэг хотын хоёр дахь цэвэр усны эх үүсвэрийг Тарвуугийн голоос татах ажил энэ жил эхлэх юм.  Аймгийн цэвэрлэх байгууламжийн хувьд бас зээлээр баригдсан. Ганцхан цэвэрлэх байгууламж бишаймгийн шугам сүлжээтэй холбоотой Азийн хөгжлийн банктай дамжуулан зээлдэх өр төлбөртэй холбоотой асуудлууд явж байгаа. 11 тэрбум төгрөгийн өртэй. Энэ жил төлөх ёстой 2,7 тэрбум төгрөг байна. Төсвийн эх үүсвэр дээр ямар нэгэн мөнгө тавиагүй байсан. 3-р сарын 9-ний аймгийн ИТХ-аар хоёр асуудал шийдэж авсан. Нэгдүгээрт өөрчлөлттэй холбоотой аймгийн төсвөөс 550 сая, Ундарга компаний үйл ажиллагаатай холбоотой 350 сая, нийлээд 900 сая төгрөгийг эхний ээлжинд барагдуулъя гэж. Тэгэхгүй бол сангийн яам дэмжлэгээ зогсоочихвол аймаг маань төрийн байгууллагынхаа цалинг өгч чадахгүй хүртэл нөхцөл байдалд хүрэх гээд байсан.

Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа дандаа алдагдалтай явж байдаг. Ундарга компани цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг удирдлагын хувьд авч явж байгаа. Тэнд цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй холбоотой чанарын шаардлага хангахгүй байгаа эвдрэл гэмтэл гарч байгаа хүндхэн асуудал бий. Энд мэргэжлийн баг сайн ажиллах ёстой. Уг нь манай цэвэрлэх байгууламж өндөр өртгөөр боссон, өндөр хүчин чадалтай л даа. Бид тэрнийх нь 50 хувьд нь ч хүрэхгүй хэрэглээтэй амьдарч байгаа. Цаашдаа цэвэрлэх байгууламж тусгай компани болоод үйл ажиллагаагаа авч явах менежментийн шийдэл ч байгаа гэж харж байна.

Уул уурхайн хувьд Архангай аймаг харьцангуй уул уурхай багатай. 2000 оноос хойш Цэнхэр сумын Орхон багт яг усны эх бүрдэж байгаа газарт лиценз олгосноос өнөөдөр тэнд ямар байдалтай байгаа билээард иргэд бид мэдэж байгаа. Энд бас хоёр ойлголт байгаа юм л даа. 2000 оноос хойш Монгол газар гэдэг компани өөрийнхөө лицензийг өнөөдрийг хүртэл нэг сөөм газрыг ч сэргээгээгүй байж, хуулийн цоорхой ашиглаад ямар нэгэн компаниудад жил болгон өгөөд ашиглуулаад өөрсдөө мөнгө аваад сурчихсан. Хоёрдугаарт бичил уурхайтай холбоотой асуудлууд Архангай төдийгүй улсын хэмжээнд гарч ирж байгаа. Тухайн сум орон нутгийн хүмүүс нь бичил уурхайгаа бид нар ашиглая гэсэн саналууд орж ирж байгаа. Засгийн газрын тогтоол дээр бичил уурхайг дэмжих тодорхой зүйлүүд орсонтүүнийг яриад явж байгаа. Аймгийн зүгээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхайн асуудлуудыг дэмжихгүй, яг хууль ёсныхоо дагуу явж байгаа нөхөн сэргээлтээ хийж байгаааймгаас шалтгаалахгүйгээр Уул Уурхайн ЯамБайгаль Орчны ЯамУсны Газраар хянагдаад явж байгаа хариуцлагатай, журмынхаа дагуу явж буй хүмүүст саад хориг тавиад, бизнес эрхлэлтийг нь зогсоогоод байхгүй гэж үзэж байгаа.

-Архангай аймгийн хөгжлийн бодлого, үзэл баримтлал хүний хөгжлөө урдаа тавьж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйд суурилна гэж байгаа. Энэ бодлогын хүрээнд ойрын ирээдүйн төсөөлөл ямар чигтэй байгаа вэ?

ид ногоон аймаг, аялал жуучлал, хөдөө аж ахуй, хүнийхээ хөгжил дээр тулгуурлаж хөгжих зорилгууд руугаа чиглэнэ. Аялал жуучлал гэхээр ганцхан хүн ирээд явж байгааг аялал жуулчлал гэж харахгүйгээр салбар хоорондын уялдаа холбоог хангажаялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс наадам ч бай, бусад арга хэмжээг зохион байгуулж байжхөдөө аж ахуй, соёлтүүхмал аж ахуй, цагаан идээ үйлдвэрлэл, зан заншил бүх зүйлээ нэг зүг, цул болгож байжаялал жуучлалаа хөгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Тиймээс аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийгдэж байна. Энэ дээр тодорхой үр дүн гараад явна.

Хүний хөгжил гэдэг зүйл яриад байдаг. Хүний хөгжил гэж юу юм бэ? Ямар ч салбарт хүн л гол хүч болно гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хүнээ хөгжүүлье гэдэг маань үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндболовсролсоёлбүх талын оюуны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Хөгжлийн форум гэдэг маань хүнээ хөгжүүлэх эцсийн зорилготой. Ямар улсбүс нутагбайгуулга хөгжсөн байх юм бэ гэвэл хамт олон ажил дээрээ хөгжсөн, боловсорсон, тэмцсэн тийм ард иргэд хөгждөг.

-Төр засгийн бодлого, хууль дүрэм бидэнд хангалттай байна гэлээ шүү дээ. Хэрэгжүүлэхэд ард иргэдийн оролцоо юу байх вэ? Ер нь хөгжинө гэж улс, аймаг, сум, иргэдтэйгээ хамтдаа л урагшлуулах үйл явц. Тиймээс иргэддээ хандаж юу хэлэх вэ?

-Ард иргэд маань оролцоотой байгаасай гэж хүсээд “Архангай-100 Бидний оролцоо” гэдэг аяныг эхлүүлсэн. Эхний ээлжинд ямар нэгэн хөтөлбөрдэд хөтөлбөртөлөвлөгөө гэхээсээ илүүтэй хүмүүст энгийн, ойр байгаасай гэдэг үүднээс аянфорум болгож явуулж байгаа юм.

Ард иргэддээ уриалахад энэ аяныг зөвхөн Эрдэнэбулган сумынхан биш, Архангай аймгийн нийт ард иргэд уухайлан дэмжижаймгийнхаа 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бүх ажил арга хэмжээнд идэвхтэй оролцоосой. Өөрийнхөө гэророн сууцхашаа хороогудамж талбайгаа цэгцлэхээс авахуулаад гудамжаараа нийлээд асуудлаа баг хороондоосумандаа тавьдаг байгаасай. Тэр асуудлыг сум, баг нь шийддэг, сум баг шийдэж чадахгүй бол аймаг нь шийддэгаймаг нь чадахгүй бол улсын төсөвих хурлын гишүүд ньзасгийн газар нь шийддэг ийм түвшинд ажиллах хэрэгтэй. Ийм учраас иргэдийн оролцоо чухал байна.  Иргэд өөрсдөө чадах хүртлээ юмаа хийх хэрэгтэйчадахгүй бол төр хийдэг байя гэдэг зарчмаар ажиллая гэж байгаа юм.

Ард иргэдийг “Архангай-100 Бидний оролцоо” тохижилтын аянбусад хөгжлийн форум хэлэлцүүлэгт нээлттэй оролцожасуудлаа тавиарай гэж уриалж байна.

Улсын болон аймагсумын төсвөөс хийх ажлуудаа чанарын түвшинд хийх тал дээр анхаарч ажиллана. Ард иргэд өөртөө холбоотой зүйл дээр оролцоотой ажилламаар байна. Сая Эрдэнэбулган сумаас хог цэвэрлэгээний өдөр зарлахад үнэндээ сайнмуу хэлүүлдэг хэдэн төрийн албан хаагчидААН байгууллагууд цэвэрлээд ард иргэд л оролцсонгүй. Энэ бол ард иргэдийн хариуцлагагүй байдал гэж харж байгаа. Дахин ард иргэддээ уриалахад аймгийнхаа 100 жилийн ойд та бүхний оролцоо бол өөрсдийн оршин байгаа газар нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах л юм шүү.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

О.АМАРЗАЯА

 

 

 

434   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох