Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-12-13

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл Эрүүгийн хуулийн 13.14-Худал мэдээлэл тараах тухай заалтад ХЗДХЯ-аас нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
  1. ХЗДХЯ-наас боловсруулан вэб сайтдаа байршуулсан уг хуулийн төсөл нь холбогдох мэргэжлийн байгууллагууд болон олон нийтээс санал авалгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин 12-р сарын 16-ны Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсныг эрс эсэргүүцэж байна.
  2. ХЗДХЯ уг хуулийн төслийг боловсруулснаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчиж байна.
  3. Иргэний нэр төр алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтууд бусад олон хууль тогтоомжид баталгаажсан байдгийг давхарлуулсныг эрс буруушааж байна.

А) Гүтгэлгээс иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах Б) Худал мэдээлэл тараасны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх гэсэн хуулийн хоёр өөр зохицуулалтыг "Худал мэдээлэл тараах, түгээх" хэмээн нэг заалтад хольж оруулсан нь эрх мэдэлтнүүдэд өөрсдийгөө хамгаалах боломжийг олгож байгааг эсэргүүцэж байна.

  1. Сэтгүүл зүйд хүний нэр хүндийг хамгаалах, хүний эрхийг дээдлэхдээ сэтгүүлчид ЁС ЗҮЙН өндөр хариуцлага хүлээдэг бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн 6 жилийн түүх туршлага, хичээл зүтгэл, оролдлогыг хууль тогтоогч, боловсруулагчид харгалзан үздэг хүлээн зөвшөөрдөг соёлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Иймд санамсаргүй байдлаас мэргэжлийн ур чадвар дутсанаас үүдэн түгээгдсэн худал мэдээлэлд сэтгүүлчид, редакцууд уучлал гуйн залруулга гаргах зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг хэрэгжүүлэх орон зайг хадгалахыг шаардаж байна.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

182   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох