Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-08-03

“УНДАРГА”-ЫН ТУЗ-ИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Ар Ус Ундарга" Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Төлөөлөн удирдах зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй шинэчилжээ.

2016 оны 9-р сарын 20-ны өдрийн 51-р тогтоолоор аймгийн Засаг даргын орлогчоор удирдуулсан аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга, ХЗХ-ийн дарга, СТСХ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, ОНӨГ-ын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байсныг өөрчилсөн байна.

Тэргүүлэгчдийн 2020 оны 7-р сарын 30-ны өдрийн 37-р тогтоолоор тус ОНӨХХК-ий ТУЗ-ийн даргаар ОНӨГ-ын дарга Х.Ганхуяг, СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Ц.Зоригтхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Жамсрандорж, ОНӨГ-ын мэргэжилтэн Ш.Дашлхүндэв, ОЧГСГЗ-ны дарга Ч.Отгонбаатар, иргэний төлөөлөл Г.Нинжээ нарыг томилжээ.

574   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох