Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-07-30

ХУШ МОДНЫ САМРЫГ 9-Р САРЫН 10-НААС ӨМНӨ ТҮҮХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

Хушин ойтой сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдийг оролцуулсан уулзалт энэ сарын 28-нд болжээ.

Уулзалтын үр дүнд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хуш модны самрыг 2020 оны 09сарын 10-ны өдрөөс өмнө түүж бэлтгэхийг хориглосон байна.

Энэ хугацаанаас өмнө самар түүж бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг торгож, багаж, тоног төхөөрөмж, техникийг хураах хүртэлх арга хэмжээг авах юм.

Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль зөрчих

1.3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:

1.1.байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;

1.2. элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хууль бусаар бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, эсхүл мал бэлчээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

561   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох