Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-05-01

АРХАНГАЙД ДӨРВӨН ГАЗАРТ 3000 ГАРУЙ ГА-Д ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

Архангай аймгийн хэмжээнд 5-р сарын 1-ний байдлаар дөрвөн газарт түймэртэй байна. Тархалтын хэмжээ 3000 гаруй га болоод байна.

БУЛГАН СУМЫН ТҮЙМЭР 2000 ГА-ГААР ТЭЛЛЭЭ

Булган сумын Тусгалт багийн "Улиатай" гэдэг газарт, сумын төвөөс 45 км зайтай  ой хээрийн түймэр 4-р 28-нд гарсан. 1000 га-д тархаад байсан түймэр 4-р сарын 30-ны байдлаар 2000 га-аар тэлээд байна.

Түймрийн голомтод сумын төрийн албан хаагчид, нутгийн иргэд, аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна. 4 сарын 29-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин суман дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 10 албан хаагч ирлээ. Мөн ОБЕГ-аас хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан үндэсний аврах бригадын 25 албан хаагч нисдэг тэргээр ирээд байна.

Одоогийн байдлаар 3000га талбай шатаж, нийт 250 гаруй хүн, 75 техник хэрэгсэл ажиллаж байна.

ЧУЛУУТ, ЦАХИРЫН ТҮЙМЭР ЦУРМАНД ОРОВ

Чулуут сумын Халуун ус багийн Мухарт 4-р сарын 27-нд түймэр гарч, 20 га-д тархжээ. 4-р сарын 30-ны байдлаар цурманд оруулсан байна. Голомтод 40 гаруй төрийн албан хаагч, 20 гаруй иргэн, аймгийн ОБГ-ын 19 албан хаагч ажиллажээ.

Цахир сумын Баянгол багийн Дөрөө хангинах гэдэг газарт 4-р сарын 28-нд гарсан түймэр нийт 20 га-д тархжээ. Үүний 5 га нь модтой байна. Түймрийг 4-р сарын 30 гэхэд цурманд оруулсан байна. Голомтод 60 гаруй иргэн /40/, төрийн албан хаагч /10/, аймгийн ОБГ-ын албан хаагч /12/ ажиллажээ. Одоо арав арваараа цурмыг манаж байна.

АЙМГИЙН ТӨВӨӨС 10 КМ-ИЙН ЗАЙД ТҮЙМЭР ГАРАВ

Эрдэнэбулган сумын "Онгоны ам" гэх газарт 4-р сарын 30-нд гарсан түймэр 4 га-г хамраад байна. Энэ нь 5-р багийн нутагт бөгөөд аймгийн төвөөс зүүн тийш 7 км зайтай ойн түймэр юм. Энэ түймэр 4-р сарын 30-ны 15.00 цагийн орчимд гарсан ба 23.00 цагийн үед цурманд нь оруулжээ.

05.01-ний 10.00 цагт голомтод очиход түймрийг бүрэн унтраахаар аймгийн ОБГ-ын гурван алба хаагч, нэг автомашин, БОАЖГ-аас нэг, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас дөрвөн автомашин, иргэдийн зургаа, нийт 12 автомашин, 60 орчим хүн ажиллаж байна. 

Түймрийн голомт руу иргэд нэгдэн нийлж, ус, хоол цай, гал унтраах багаж хэрэгсэл зэргийг хүргэж байна.

633   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох