Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-03-13

КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЛҮҮД

БНХАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОРОО КОРОНАВИРУСИЙН ХАТГАЛГААНЫ ХАЛДВАРЫН ОРГИЛ ҮЕ ДУУССАНЫГ МЭДЭГДЭВ

БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “3 дугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна. Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.

Эх  сурвалж: ikon.mn

КОРОНАВИРУСИЙН ДЭГДЭЛТЭД ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ЭРДЭМТЭД СУДАЛЖ БАЙНА

Дэлхий даяар 125,000 орчим хүнд халдварлаад байгаа шинэ төрлийн коронавирусийн амьдрах таатай нөхцөл дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн дагуу “зурвас”-т байж болзошгүй гэсэн таамгийг хэсэг эрдэмтэд дэвшүүлжээ.

Хэдийгээр Хятадтай ойр байрлалтай, хэлхээ холбоо сайтай ч зүүн өмнөд Азийн орнуудад Covid-19 өвчний тархалт харьцангуй бага байгаа. Харин дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн Өмнөд Солонгос, Япон, Иран улсууд, Хятадын Хубэй муж, Италийн умард бүс нутаг, АНУ-ын хойд мужуудад халдварын дэгдэлт өндөр байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татжээ.

Тодруулбал хойд өргөргийн 30-50 хэмийн завсарт эдгээр улс орнууд, бүс нутгууд багтаж байгааг АНУ, Ираны судлаачид ажигласан байна.

Судалгааны тайлан энэ долоо хоногт Social Science Research Network шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж, бусад эрдэмтэн мэргэдийн санал дүгнэлтийг сонсож байгаа юм.

Эндээс шинэ коронавирус нь тодорхой температур, агаарын чийгшилтэй орчинд амьдрах чадвар сайтай байж болзошгүй гэсэн таамаг гарсан байна.

Өмнө нь Хятадын Гуанжоу хотын Сун Ят Сений их сургуулийн судлаачид Covid-19 өвчний вирус нь цаг уурын нөхцөлд мэдрэмтгий, хамгийн тохиромжтой агаарын хэм нь Цельсийн +8.72 хэм орчим гэж тооцоолж байжээ.

Энэ нь Америк-Ираны судлаачдын таамагтай нийцэж байгаа юм. Тэдний ахлагч Балтимор дахь Мэрилэндийн Анагаах Ухаааны их сургуулийн профессор Мохаммад Сажади өнөөдөр коронавирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа бүс нутгуудын агаарын температур Цельсийн 5-11 хэм, агаарын чийгшил 47-79 хувьтай байгааг хэлсэн байна.

Одоогоор тэгээс доош хэмийн агаарын температуртай хотуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэд баталжээ.

 Эх сурвалж: Associated Press /ikon.mn/

ОЛОН УЛСЫН ЦЭРГҮҮД COVID-19-ИЙН ЭСРЭГ МОНГОЛЫН ДАЛБААН ДОР НЭГДСЭН ҮҮ?

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ. 

https://www.facebook.com/100003679333580/videos/1873049332827693/

Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг factcheck.mn хамтран нягталж, бичлэгийг анх цацсан "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм.

Тэгвэл энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар тархсан энэ хүнд үед эерэг хандлага түгээх зорилгоор бага зэрэг эвлүүлэн цацсан гэдгээ "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" фэйсбүүк хуудасны эх сурвалж тайлбарлалаа. Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвар тархаад буй энэ хүнд үед монголчууд дэлхийн нэг иргэн гэдгээ ойлгож, гаднын улс орны иргэнийг ялгаварлахгүй, эв эетэй байгаасай гэдэг үүднээс бичлэгээ бага зэрэг эвлүүлсэн" гэсэн юм. 

Уг бичлэгийн үндсэн эхийг өнгөрсөн онд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй НАТО-ийн цэргийн эвслээс санаачлан анх хийсэн юм байна.

НАТО-ийн эвсэлд багтдаг АНУ, Итали, Герман зэрэг орны үүрэг гүйцэтгэж буй цэргүүд "We are the world" дууг дуулсан нь бид нэг дэлхийтэй буюу эв нэгдэлд уриалжээ. Харин бичлэг дээр Монголын төрийн далбааны өмнө бүгд нэгдэж дуулсан нь Монгол Улсын үүрэг гүйцэтгэгч цэргүүд тэсвэр хатуужил, дасан зохицох байдал, даалгавар гүйцэтгэх чадвар болоод дархлааны хувьд ч хамгийн сайн үнэлэгддэг бөгөөд үүрэг гүйцэтгэдэг Азийн цөөхөн орны нэг учраас ийнхүү сонгож хийсэн болохыг эх сурвалж тайлбарласан. 

Эх сурвалж: ikon.mn

Сармис идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн.

Сармис нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Эх сурвалж: factcheck.mn

316   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох