Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-03-12

РАШААНААР “ТЭТГЭГДДЭГ” АРХАНГАЙ

2017 оны Усны тооллогоор Архангай аймагт 2765 уст цэг байна. Тодруулбал, худаг 929, булаг рашаан 854, гол горхи 767, нуур тойром 215 байна.

Монгол орны усны хагалбар газар Суварга хайрхан уул, дэлхийд шинээр бүртгэгдсэн шувуутай Өгий нуур гэхчлэн Архангай аймаг гадаргын усны онцлог нөөцтэй нутаг юм. Аймгийн төв Цэцэрлэг хотын орчимд 10 км дотор л гэхэд нийт есөн булаг рашаан бий.

Аймгийн бүх сум буюу 19 сумандаа нийт 57 рашаан, рашаан төст булагтай. Батцэнгэл сумын нутаг дахь Шивэртийн рашаанаас бусдыг орон нутгийн чанартай гэдэг ангилалд хамруулдаг байна. Бүсийн чанартай гэж бүртгэгдсэн Шивэртийн рашаан нь сувиллын ангилалд хамаардаг аж.

Рашаан, рашаан төст булгуудыг сумдаар авч үзвэл:

Хайрхан 7, Цэнхэр 6, Тариат, Өгийнуур тус бүр 5, Батцэнгэл 4, Булган, Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт, Цэцэрлэг, Өндөр-Улаан тус бүр 3, Эрдэнэмандал, Жаргалант, Хангай, Чулуут, Эрдэнэбулган тус бүр 2, Цахир, Ихтамирт тус бүр 1 байна.

Эдгээр тоо нь аймгийн БОАЖГ-аас 2019 оны байдлаар нэгтгэсэн мэдээлэл бөгөөд одоогоор нягтлах ажил хийгдэж байгаа ажээ.

“Рашаан" гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг хэлнэ хэмээн Усны тухай хуульд тодорхойлжээ.

Ус болгон рашаан билээ.

867   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох