Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-02-21

АРХАНГАЙ АЙМАГ АРВАН “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ТЭЙ БОЛЛОО

XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр “Өөрчлөгч” хэмээх шороон гахай жилийн улсын аварга малчдыг шалгаруулжээ. Архангай аймгаас “Улсын аварга малчин өрх” арав, “Улсын аварга саальчин” нэг тодорсон байна.
АВАРГУУД:

-Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Бат-Очирын ЛХАГВАЖИР

-Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын НАМЖИЛДОРЖ

-Өлзийт сумын Бодонт багийн Пүрэв-Очирын ЕСӨНЖАРГАЛ

-Тариат сумын Мөрөн багийн малчин Гондийн ӨНӨРСАЙХАН

-Өгийнуур сумын Орхон багийн малчин Дашдондогийн ЦОГТБАЯР

-Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Чогсомжавын ЭРДЭНЭБААТАР

-Цэнхэр сумын Орхон багийн малчин Жамъянгийн ПҮРЭВСҮРЭН

-Ихтамир сумын Хөхнуур багийн малчин Батцагааны БАТБОЛД

-Булган сумын Зуунмод багийн малчин Ванягийн ЖАДАМБАА

-Чулуут сумын Зуунмод багийн малчин Цэнд-Аюушийн ГУНГААБУУ

“Улсын аварга саальчин” - Чулуут сумын саальчин М.ЖАВЗМАА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх”-ийг шалгаруулах журам батлагдсан байдаг.

Сар шинийг угтан улс, аймгийн аваргуудын шагналыг малчны хотонд нь гардуулдаг уламжлалтай. Харин энэ жил улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул шагнал гардуулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.

539   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох