Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-07-15

“ХАР ЦЭГ”-Т БОЛГООМЖЛООРОЙ

Аялал жуулчлал, амралт зугаалгын цаг ирж, хот хоорондын хөдөлгөөн эрс нэмэгджээ. Архангай аймгийг чиглэсэн “урсгал” тасрахгүй байна. Баяр наадмын өдөр Цагаан даваанаас Ихтамир сум руу чиглэсэн засмал замын хэсэгхэн зайд нэг минутын турш тоолоход 80 гаруй машин зөрөлдөж байх жишээтэй.

Энэ их хөдөлгөөн дунд амрагч, аялагчид зам зуурт болгоомжилж, хээр гадаа хоноглохдоо аюулгүй байдлаа анхаарууштай. Осол эндэл гарч, бага насын хүүхдийн амь эрсдсэн тохиолдлууд ч олон нийтийн сүлжээнд дуулдаастай. 

"Зам сайхан болж, дан засмалаар давхиад хүрчихнэ" гэж хурд хэтрүүлэх, цаг товлох, шөнийн цагт гэрэл шилжүүлэхгүй байх зэргээр хайнга хандаснаас үүдэлтэй осол, зөрчил ихэвчилдэг байна. Иймд анхаарал сэрэмжээ дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь өөрийн болон гэр бүл, найз нөхөд, зорчигчдынхоо амь насыг хамгаалах ухамсарт үйлдэл тань болох юм.

Архангай аймагт дараах есөн цэгийг замын аюултай хэсэг гэж тодорхойлж, “хар цэгт” тооцдог байна.

Болгоомжлогтун!!!

ХОТ ХООРОНДЫН ЗАМЫН АЮУЛТАЙ ХЭСГҮҮД

Код: А0601 дугаартай авто замын 35 км-т

Байршил: Хашаат сумаас Хархорин сум руу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: огцом эргэлттэй үзэгдэх орчин хязгаарлагдмал, хурд хэтрүүлдэг

 

Код: А0601 дугаартай авто замын 120 км-т

Байршил: Хархорин сумаас Хотонт сум руу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг-: Огцом эргэлттэй, хурд хэтрүүлдэг

 

Код: А0601 дугаартай авто замын 155 км-т

Байршил: Хотонт сумаас Төвшрүүлэх сумруу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Хурд хэтрүүлдэг

 

Код: А0602 дугаартай авто замын 195 км-т

Байршил: Цэнхэр сумаас Эрдэнэбулган сумруу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Огцом эргэлттэй, хурд хэтрүүлдэг

 

Код: А0603 дугаартай авто замын 35 км-т

Байршил: Эрдэнэбулган сумаас Ихтамир сумруу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хурд хэтрүүлдэг

 

Код: А0603 дугаартай авто замын 115 км-т

Байршил: Ихтамир сумаас  Өндөр-Улаан сумруу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Огцом эргэлттэй, хурд хэтрүүлдэг

 

Код: А0603 дугаартай авто замын 155 км-т

Байршил: Өндөр-Улаан сумаас  Тариат сумруу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Хурд хэтрүүлдэг

 

Код: А0603 дугаартай авто замын 195 км-т

Байршил: Тариат сумаас Цахир сум руу

Замын нөхцөл: Асфальтан зам

Аюултай хэсэг: Хурд хэтрүүлдэг

 

Код: А0603 дугаартай авто замын 254 км-т

Байршил: Цахир сумаас Завхан аймаг Их уул сум руу

Замын нөхцөл: Сайжруулсан шороон зам

Аюултай хэсэг: Огцом эргэлттэй, хурд хэтрүүлдэг

 

Эх сурвалж: Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг.

3062   1
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох