Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-06-11

ХАЯГДСАН ХУДАЛДААНЫ ГУДАМЖ...

2011 оны 8-р сараас 2012 оны 9-р сар хүртэл нэг жилийн хугацаанд Цэцэрлэг хотод Худалдааны гудамж гэх нэгэн байгууламжийг барьж, ашиглалтанд оруулж байв. Нийт 761,2 сая төгрөгөөр боссон, 63 павильон бүхий гудамж өнөөдөр эзэнгүй мэт нам гүм. Тухайн үед нэг павильоныг 6,6 сая төгрөгөөр үнэлж худалдсан байдаг.

Худалдааны гудамж /2012.09.07/

Худалдааны гудамж /2019.06.07/

Уг гудамжийг ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний бас нэгэн төвлөрөл үүсгэх зорилгоор байгуулсан юмсанж. Улмаар гудамжийг тойрсон нэмэлт байгууламжуудыг барьж, томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор болгох тухай ч яригдаж байсан.

Бүтээн байгуулалт болгонд намын шошго зүүгээд, засаг солигдохоор хөсөр хаячихдгийн нэг жишээ энэ. Хэний үед хийгдсэн байгууламж хэзээ балгас болдог нь нүднээ илхэн. Татвар төлөгчдийн мөнгөөр энд тэндгүй байгуулсан нь ээлж дараалан хаягдсаар л...

/Манай сайт Худалдааны гудамжны асуудлаар цувралаар мэдээлэх болно/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Hairan saihan barilga. Neg tomoohon baiguullagiin salbar ntr ter habyd ny neegeed orchihbol hvmvvs tiisheegee ybaad l ehlene shdee. 2 namiin dund vneheer hetsvv yumdaa. 2 laa l buruutai.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Sarnai
    Dram usan san geel hairan mungu arai uymaa ene tal.r bichij olon tymend med.lel ug.ch
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • N
    Tiisdee tamgiin darga bsan maijig Lhagvaagiin luivar gedeg shyy
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Aldar
    Novshiin AN yed byh mungiig avchihaad balgas bolgoj haysan 7 800 sayn ahui yilchilgeenii barilgiig yu geh gej bna
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Ёстой нэг хэрэггүй юм барьсан шүү хайран хөрөнгө
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин
    ene neeren manai aimgiin uzemjii buuruulsan muuhai higiin gazar bolson .yavj yavj Nergui ni budiig hudaldaj aaad ezen suuh ni oilgimjtoi.A zereleliin gazar Aimgiin erhten darhtnuud ingej luiarddadshdee
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
738   6
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох