Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-05-31

ПРОКУРОРЫН ГАЗРААС АВЛИГЫН 13 ХЭРГИЙН ШАЛТГААНЫГ МЭДЭЭЛЛЭЭ

Судалгаанд 2017 оны 3 хэрэг, 2018 оны 7 хэрэг, 2019 оны 3 хэрэг нийт 13 хэргийг хамруулсан байна.

13 хэргийг зүйл ангиар нь авч үзвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл “хээл хахууль авах”, 269 дүгээр зүйл ”хээл хахууль өгөх” 1 хэрэг, 22.1 дүгээр зүйл “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” 10 хэрэг, 22.4 дүгээр зүйл “Хахууль авах” 22.5 дугаар зүйл “хахууль өгөх” 1 хэрэг, 22.8 дугаар зүйл “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” 1 хэрэг байна.

Хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл:

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 4,

Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 1,

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж буй 6 хэрэг байна.

Хэргийн эцэслэн шийдвэрлэлт 46 хувьтай буюу 6 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, 53 хувьд буюу 7 хэрэгт хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

Гэмт хэргийн гаралтыг сум, орон нутгийн байршлаар авч үзвэл:

Эрдэнэбулган суманд 7 буюу нийт хэргийн 53 хувь буюу хамгийн их,

Өгийнуур суманд 2 буюу нийт гэмт хэргийн 15 хувийг,

Жаргалант суманд 2 буюу нийт гэмт хэргийн 15 хувийг,

Тариат, Ихтамир сумдад тус бүр 1 буюу нийт гэмт хэргийн 7 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцөл нь:

- Сум орон нутагт хийгдэж буй тендер, төсөвт өртгөөр хийгдэж буй ажил хууль, дүрэм журамд заасан үндэслэл журмын дагуу явагддаггүй. Анх тендерийн ажлыг хамгийн бага үнийн саналаар хийхээр авсан боловч явцын дунд төсөвт өртгийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг.

- Нийтийн албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгодог.

- Нийтийн албан тушаалтан буюу улсын байцаагч нь тэтгэвэр тогтоолгогчийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар тэтгэвэрт хамруулж, хахууль авсан, мөн тэтгэвэр тогтоолгохоор хахууль өгсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд эрх бүхий албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголттой болох, урьдчилан сэргийлэхийн сацуу төрийн ажил, албан үүргээ нэг төртэйгээр, үнэнч шударга биелүүлж байхыг аймгийн Прокурорын газраас уриалж байгаа юм.

Эх сурвалж: Архангай аймгийн Прокурорын газар.

472   2
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох