Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
FACT-CHECKING   2019-05-30

Хятад барилгын зургийг харсан Монголчууд минь, одоо бухимдах шаардлагагүй боллоо

Манай сайт хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан налуу замын сэдвээр өнгөрсөн долоо хоногт асуудал хөндөж байсан. Тэгвэл яг тэр үед буюу 2019.04.09-нд нийгмийн сүлжээний зарим идэвхтэй хэрэглэгч нэгэн зураг оруулсныг та бүхэн харж байна.

 

Энэхүү зураг өнгөрсөн жилээс Монголын Facebook орчинд хэрэглэгчдийн дунд нэлээд шүүмжлэл дагуулсан. Гэвч одоо болтол ийнхүү постолсоор байгаа бөгөөд улмаар уг зургийг Монгол барилгын зурагтай эндүүрснээс хүмүүс бухимдах, зарим төрийн албан хаагчдыг буруутгах, улмаар үзэн ядах үг хэллэг нийгэмд түгэх, бусдыг өдөөн турхирах байдал ажиглагдаж байна.

Тиймээс энэхүү зургийг анх нийтэлсэн эх үүсвэрийг MyDarkhan сайт нягталж шалгалаа. Энэхүү зургийг анх 2017 оны 11 дүгээр сарын найманд Хятадын http://www.gongyisixiang.org сайтад “Хятадад 15 хүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй ч тэднийг яагаад гудамжинд хардаггүй вэ?” нэртэй нийтлэлд ашиглажээ.

Нийтлэлийн агуулга нь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ресторанд хоол идэх, кино үзэх, супермаркетуудаар үйлчлүүлэхэд маш хэцүү байдаг талаар хөндөөд жишээ болгон олон зураг байршуулсан ажээ. Мэдээний эхийг http://www.gongyisixiang.org/chuangxin/news-id/6051/ линкээр үзээрэй.

Зарим хүний бухимдлыг төрүүлж, буруу ойлголт өгөх, гэмгүй зэмгүй төрийн албан хаагч, байгууллагыг буруутгах хандлага бий болгож байгаа энэхүү зураг нь ийнхүү анх Хятадын сайт дээр гарснаас нэг жилийн дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 06-нд https://thehumortrain.com, https://www.reddit.com зэрэг сайтад гарчээ.

Үүнээс 12 хоногийн дараа Facebook орчинд Beautiful Gate Foundation For The Disabled пэйжид постолсон бөгөөд тухайн сардаа Монголын Facebook хэрэглэгчид постолж эхэлсэн юм.

Хятадын сайтад анх гарсан зургийг ийнхүү Монголчууд бид постолсоор, бас бухимдсаар өнөө хүрлээ.  

159   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох