Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2024-06-10

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ 80 ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА

УИХ-ын 2024 оны сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт 17 нам эвслээс 79, нэг бие даагч, нийт 80 хүн дэвшихээр Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлд баталгаажжээ.

Тодруулбал:

Монгол Ардын нам – 9

Ардчилсан нам – 9

Үндэсний эвсэл - 4

Иргэний зориг ногоон нам - 7

Шинэ нэгдсэн эвсэл - 3

Эх орон нам - 3

Бүгд найрамдах нам - 2

Иргэний хөдөлгөөний нам - 7

ХҮН нам - 9

Монголконсерватив нам - 1

Ард түмний хүч нам - 2

Монголын хүний төлөө нам - 3

Үнэн ба зөв нам - 9

Эрх Чөлөөний Эвсэл нам - 3

Ард түмний олонхийн засаглал нам - 1

Иргэдийн оролцооны нэгдэл нам - 3

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам - 4

Бие даан нэр дэвшигч – 1

Улсын хэмжээнд 13 тойрогт 966 хүн нэр дэвшиж, жагсаалтад 370 нэр бичигджээ. Үүнээс орон нутгийн нийт 7 тойрогт 577 хүн нэр дэвшжээ. Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 1-р тойрог нэр дэвшигчдийнхээ тоогоор дөрөвт жагсаж байна.

Хамгийн олон нэр дэвшигчтэй нь 5-р тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг 116, 2-р тойрог буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймаг 115, 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймаг 86 байна.

401   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох