Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-23

ИРЭЭДҮЙД ШУНАХГҮЙ, ОДООДОО ТОГТОЖ ТӨВЛӨРӨХ НЬ АЗ ЖАРГАЛЫГ НӨХЦӨЛДҮҮЛДЭГ

Ярилцахад хачир чимэг хэрэггүй, эрс шулуун, эрдүүхэн ч сэтгэлд нь хүрсэн сэдвээр бол нулимс унагаж, барьц алдуулах тийм л увидас, ухаан, хүч тэнхээтэй нэгэн эмэгтэйтэй ярилцан суугаадаа бахдалтай байна.

Бэрхшээлийг давуу тал болгодгийг санаачилсан олон ажлаараа харуулж, бодит үр дүнг буй болгосон түүнтэй салбарынх нь асуудлаар ярилцахад үнэхээр урамтай. Ажлынхаа гараанаасаа л эхлээд эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд ажилласан болохоор асуудлыг хэрхэн оновчлох, шийдвэрлэхээ тэрээр гаргуун мэднэ.

Гадны нэгэн улсад ажиллах үеэрээ тэдний эмнэлгээр нь орж,  хүнд өвчтөний сэхээн амьдруулах иж бүрэн аппарат төхөөрөмжөөр тоноглогдсон  орыг нь харчихаад “Миний Монголын, манай аймгийн эмнэлгүүдэд, хэдэн муусайн эмч ажиллагсдад минь яагаад ийм чинээний  хөгжил  байдаггүй юм бэ гэж атаархаж билээ” хэмээн бахардан уйлж суухыг нь харвал түүнийг ажил, асуудалд ямархан сэтгэлээр ханддагийг илтгэнэ.

Өнөө маргаашийн, жалга довны асуудлыг үл хамааран хамтын хүчээр алсад зориход дэлхийн алхаатай хөл нийлүүлнэ гэдгийг олж харсан түүний оюуны цараа нь даяаршмал, бодлогын шийдэл нь ч барьцтай. Энэчлэн энэ хүнийг олон зүйлээр тодотгомоор ч ярилцлагаараа өгүүлэхийг чухалчлав.

Риймаадайн Гандиймаа гэгч энэ эмэгтэй “Архангайнхан” гэх бахархлыг төрүүлэхүйц үйлстэй, зам мөртэй хүмүүсийн нэг гэдгийг уншигч та ярилцлагаас мэднэ биз ээ.

ТУУШТАЙ АЖИЛЛАХ ЗОРИЛГО ШУЛУУДСАН ОН ЖИЛҮҮД

-Таны эрүүл мэндийн салбарт хөл тавьж, бас энд хөгжиж, шат ахисан он жилүүдийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Баярлалаа. Ажлын гараагаа эхэлсэн түүх их ойрхон санагдаж байна. АУИС-ийг 1998 онд төгсөөд орон нутагтаа ирж, аймгийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцөд диплом, сургуулийн тодорхойлолтоо бүртгүүлдэг журам ёсоор захиргааны боловсон хүчин Данзан гэх нямбай, шар даргад материалаа өгч, их эмчийн ажлын байр асуутал: Одоогоор сул орон тоогүй, гарвал зарлана гэлээ. Хэд хоног хөдөө гэртээ гарч амарч байтал нэг өдөр аймгийн захиргаанд дэс түшмэлийн орон тоонд эмч шалгаж авна гэх зар ирж, шалгаруулалтын онолын шалгалт, ажлын байрны ярилцлагад орж тэнцсэнээр, анхны ажлаа хүлээж авах болж билээ.

Анхны энэ ажил маань Архангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэст Эрүүл мэндийн асуудал хариуцсан дэс түшмэл байсан бөгөөд тэр үед аймгийн эрүүлийг хамгаалах салбарын бодлого, зохицуулалтыг уг ганц мэргэжилтэн хариуцдаг, хариуцлагатай ажил байсан юм. Ширээний араас дөнгөж мултарсан, юу ч мэдэхгүй шинэ эмч надад энэ салбарын бодлого зохицуулалт, менежментийг хийнэ гэдэг нэн хариуцлагатай, бас хүнд байсан бөгөөд үүнд миний чадавх дэндүү чамлалттай байлаа. Эхний ээлжинд ямар эмнэлгүүдийг чиглүүлэх, удирдах гэж байгаагаа мэднэ гээд тэр үед аймгийн Засаг дарга байсан Л.Эрхэмбаяр гэх дарга дээр ороод 14 сумаар 29 хоног томилолтоор ажиллахаар удирдамж батлуулаад явж байлаа. Энэ томилолтоор сумдын эмнэлгүүдэд ажиллаад олон бэрхшээл, тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээснийг мэдэрч, бас надад маш сайн, тууштай ажиллах хэрэгтэйг илүү тодорхой болгосон юм.

Энэ ажлыг жил гаран хийсний дараа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар 1999 оны 9-р сард аймгуудад Эрүүл мэндийн газруудыг байгуулж, бүтцийн энэ өөрчлөлтөөр Эрүүл мэндийн газрын орлогч даргаар томилогдож очсон. 15 жил орлогчоор ажиллаад 2012 онд газрын даргаар томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Архангай аймгийн эрүүл мэндийн салбартай миний 20 жилийн ухамсарт хөдөлмөр салшгүй холбоотой. 1998 онд авч байсан салбар өнөөдөр чанарын хувьд өөрчлөгдсөн. Тусламж үйлчилгээний цар хүрээ, төрөл, хүртээмж, хүний нөөцийн чадавх, хөгжлийн бодлого, техник технологи гээд олон зүйл дээр өөрчлөлт гарчээ. Цаашдаа ч сайжруулах зүйл маш их бий.

-Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажилладаг энэ салбар бол том айл. Өрхийн тэргүүнээс тэр айлын өөдтэй байх эсэх нь шалтгаалдаг гэдэг. Өдий дайтай авч явахад энэ салбарт давуу тал нь юу байв?

-1500-гаад ажилтантай том салбар. Олон шилдэг эмч, мэргэжилтнүүдтэй, хүний нөөцийн хувьд чадавх сайтай. Энэ бол давуу тал. Дээр нь хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хүсэл эрмэлзлэл чухал. Манай салбар тангараг өргөдөг цөөхөн салбарын нэг. Тиймээс бидний ажилдаа гаргах чин сэтгэл, ёс суртахуун бусад салбараас харьцангуй өөр. Гэхдээ хөрөнгө зарахгүйгээр өөрчилж болохоор ёс зүй, харилцаа хандлагын асуудал дээр цаашид сайжруулах зүйлүүд ч энэ салбарт бас бий. Хүний хандлага, харилцаанд өөрчлөлтийг бий болгоход бас ч чамгүй хугацаа хэрэгтэй байдаг юм байна.

1998 онд энэ салбарыг авахад хуучин сумын ЭМТ-үүдийн бүтэц хэвээрээ, тогтолцооны хувьд Оросын Семашко загвар хадгалагдсан байсан нь давуу тал болсон. Мөн маш тогтвортой удирдлагатай байсан нь давуу тал юм. Миний өмнө энэ салбарыг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Дагвасүмбэрэл дарга 36 жил удирдсан.

-Цаг үеийн, хөгжлийн гээд бэрхшээл мэдээж байсан, одоо ч бий л байх. Бэрхшээлийг даван туулж, өөрчлөлт шинэчлэлт авчирсан түүхийг сөхвөл?

-Саад бэрхшээлүүд бий. Газар нутгийн алслагдмал байдал, хөдөө орон нутаг дахь эмчийн тоо цөөн, 1998 онд сумын эмнэлгүүдийн материаллаг бааз, хөрөнгө оруулалт маш их суларчихсан, шинэ засгийн газар бүрдээд дөнгөж хөлөө олох гээд, дахин дахин Засгийн газраа огцруулаад мэргэжлийн удирдлага, салбарын тогтолцоо суларчихсан үед ажил авсан. 2000-2004 онд Эрүүл мэндийн сайд, академич П.Нямдаваа салбарыг удирдаж, тухайн үед сөхөрчихсөн байсан сумын эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийг босгосон. Тэр үед сумын ЭМТ-үүд хүнд байлаа. Эмнэлгийн барилга дээврээс нь ус гоожно, засвар огт хийгдээгүй, 6 сарын хугацаанд ажилчид цалингаа аваагүй, шатахуун, эмийн өртэй үе байсан. Ийм л үед суурь тусламжийн нэгжээ сайжруулах бодлого гаргаж, багийн эмчийг дэмжих, сумын эмнэлгийг дэмжих жил гэж үе шаттай, тогтолцоо болгоноор нь харж, тухайн үед барьж байсан бодлогыг орон нутагтаа хичээж хэрэгжүүлсэн. Байгалийн зуд, гамшиг, ялангуяа манай аймаг тарваган тахлын голомттой, хэзээ ч гарч болзошгүй эрсдэлтэй байв. Ажиллах хугацаанд тарваган тахлын таван удаагийн том халдвар гарч, голомтод ажиллаж, багаа удирдаж ажилласан ч үе бий. Бэрхшээлүүд байсан ч одоо бол харьцангуй жигдэрсэн байна.

-Нийгмийн эрүүл мэндийн талаарх ойлголт өнөөдөр тодорхой хэмжээнд төлөвшжээ. Энэ бол жил жилд тодорхой зорилтот ажлыг хийсний үр дүн байж таараа. Байгууллагын сүүлийн 5 жилийн зорилго, түүнд хүрсэн үр дүнгийн зураг ямаршуу байгаа бол?

-2012 оны газрын даргын ажлыг аваад “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” гэж зарлаж байсан. Ер нь ямар өндөрлөгөөс харах нь чухал. Ажлаа аваад салбарыг бүтнээр нь олж харах, манлайллыг бий болгох чиглэлээр нэлээд бодолхийлээд салбарын үндсэн статистик, бага хэлбэрээр явсан болон үндэсний хэмжээний судалгаануудын дүнг харж байгаад оновчлолоо хийсэн.

2012 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд гадаадын олон байгууллага руу хүсэлт илгээсэн. Францын Санте сюд, Санофе сан, Монаккогийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эсэн мэнд амаржихуй” гэдэг төслийг 2012 онд 435,0 мянган еврогийн, гурван жилийн хугацаанд хэрэгжих төсөл эхлүүлсэн. Нийтдээ 17 сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хэрэгжсэн. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилд эх, хүүхдийн эндэгдэл буурсан. 2015 онд эхийн эндэгдэлгүй ажиллаж, оны ажлаараа улсдаа тэргүүлсэн дээ. Эдгээр үр дүнгүүд олон хүчин зүйлээс шалтгаалсан. Ганцхан аймгийн ЭМГазар сайн ажилласан ч хэрэг биш. Нэгдсэн эмнэлгийн эмч нар, сум, өрхийн ЭМТ-үүд, сум дундын эмнэлгүүд маш их зүтгэж ажилласан. Францын уг төслөөр бүх сумын эмнэлгийг нярайн дулаан ширээ, яаралтай тусламжийн нэн шаардлагатай хэд хэдэн төрлийн багажуудаар хангасан. Нярай үеийн шарлалттай холбоотой хүндрэл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фотоэмчилгээг нэвтрүүлсэн гээд шинэ технологиудыг харж, тухайн асуудлуудтай холбоотой шийдлүүдийг гаргасан нь үр дүнгээ өгсөн.

-Аливаа дэвшил цаг хугацаагаар хэмжигддэг. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн асуудлууд ололттой түвшинд хүрэхэд тодорхой хэмнэлтэй алхам, шатуудыг ахих шаардлагатай байх л даа. Урт хугацаанд шийдэгдэж байгаа ч асуудал бий, бас санаачилгаас хамаарч цаг хэмнэсэн зүйлүүд ч байгаа биз ээ?

-Цаашдаа сайжруулахаар зүйлүүд байгаа л даа. Бид шинэ төлөвлөлтүүд хийгээд, зорилт тавиад явж байна. Монгол улсад загвар болгосон зүйлүүд бий. Бид 2009 онд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратегийг таван жилээр төлөвлөж, аймгийн ИТХ-аар батлуулсан. Тухайн үеийн эрүүл мэндийн сайд ирж, аймгийн удирдлагууд, салбарын удирдлагууд оролцоод том зөвлөгөөн хийгээд төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Монгол улсын эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг орон нутагт хэрхэн хөрвүүлж, орон нутгийн хөгжлийг яаж тодорхойлох вэ гэдэг энэ аргачлалыг анх удаа манайх загвар болгож хийсэн юм. Ингээд манай загвараар бусад аймаг төлөвлөлтөө хийж эхэлсэн дээ.

Мөн сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн үндэсний сүлжээг бүрдүүлэх загвар төслийг бид санаачилж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжээд хэрэгжүүлсэн. Сая шинэ сайд сорьц тээвэрлэлтээр чирэгдлийг бууруулах, зөв тогтолцоог бий болгох, шинэ шатанд гаргах тушаал гаргасан байна. Үүнийг хэрэгжүүлэхэд манайд хэрэгжүүлж байсан туршлага ач холбогдлоо өгч байгаа.

Дараа нь Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент гэдэг төслийг бид анх 2001 онд загвар болгон туршиж хэрэгжүүлсэн. Энэ төсөл үндэсний хэмжээнд тогтолцоо болж хэрэгжээд Мянганы хөгжлийн зорилтод хүүхдийн нас баралтыг бууруулах, ялангуяа эрт нярайн эндэгдлийг бууруулах зорилтдоо Монгол улс хүрсэн. Энэ бол үр дүн юм.

Мөн 2012 онд хэрэгжүүлсэн Францын төсөл маань өөрийн гэсэн өвөрмөц аргачлалтай байсан. Эмнэлгийн байгууллагыг хөгжүүлэх хөгжлийн төслийг боловсруулах аргачлалыг төсөл дээр ажиллаж байсан зөвлөхүүдтэйгээ хамтраад бичсэн. Энэ аргачлалын дагуу бүх сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг хөгжлийн төсөлтэй болсон. Энэ аргачлал бусад аймаг орон нутагт загвар болсон.

-Таны ажлын арга барил ч гэх үү, ажаад байхад төлөвлөлт, оновчтой зорилт дээр анхаарч, түүнээс ургасан үр дүнд чиглэж ажиллахыг илүү бодитой зорьдог юм шиг харагддаг. Салбарынхаа стратегиас эхлээд сумдын Эрүүл мэндийн төвийн төлөвлөлт гээд эрүүл мэндийн салбарын шат шатанд барих бодлогын баримт бичгээ боловсруулчихлаа. Одоо төлөвлөсөн хугацаанд зорьсон цэгтээ үр дүнтэйгээр хүрэхээр ажиллаж байгаа байх?

-Хуучин, дарга төлөвлөдөг байсан бол энэ төлөвлөлтийг доороосоо, эмнэлгийн үйлчлэгч, асрагч, жолооч, эмч, сувилагч гээд бүх ажилтны оролцоотой, мөн иргэдээс нь санал аваад, хэрэглэгч буюу өвчтөнүүдийн оролцоотой боловсруулсан төсөл. Сумын эмнэлгээ, өөрийн ажлын байраа технологи, үйлчилгээ, харилцаа, хөгжлийн хувьд ямар болгомоор байгаагаа хамтраад гаргаж ирсэн. Эмнэлгийн хөгжлийн төслүүдээ англи, монгол, франц хэлээр гаргасан. Дарга бүгдийг шийдэж, аваад өгөх байх, нэг бол яам хөрөнгө оруулалт хийх байх гэж суухгүйгээр бүгдээрээ хамтраад төлөвлөлтөө хийчихсэн учраас сумын эмнэлгийн жолооч хүртэл машинаа сайжруулахын тулд гадны хөрөнгө оруулагч, хандивлагч, жуулчин хэнд ч асуудлаа тавиад санхүүжилт олох боломжтой. Дарга олдог биш, хүн болгон хэрэгжүүлэхийн төлөө мэрийгээд байгууллага нь хөгжих юм бол ажлын байрандаа сэтгэл ханамж авдаг, түүнийгээ үйлчлүүлэгчдэдээ тайлбарладаг байхад зорьж байгаа юм. Ингээд эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн амьд урсгал бий болох үндэс болно гэж үзсэн.

Ер нь хийхийн тал нь төлөвлөгөө шүү дээ. Бид судалгаатай, үндэслэлтэй, нотолгоотой төлөвлөж чадах юм бол ажлынхаа талыг хийсэн гэж үзэж болно гэж боддог. Тиймээс салбарын төлөвлөлтөнд илүү анхаарч ирсэн. Тиймдээ ч салбарынхаа төлөвлөлтөөр хөдөө орон нутгийн загвар болоод явж байна гэж хардаг.

-Манай аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн байдал ямар байгаа бол?

-Хүний нөөц бол манай салбарын тухайд хамгийн үнэ цэнэтэй баялаг нь юм.  Аймгийн хэмжээнд 180 шахам их эмч, 500 шахам сувилагч тусгай мэргэжилтэн ажиллаж байна.  Сайн эмч, мэргэжилтэн байхын тулд эхлээд хүн чанарлаг хүн байх шалгуурыг давсан байхыг мөн чанар нь шаардсан ийм л салбар л даа. Ийм учраас шинэ залуу эмч, мэргэжилтэнүүдээ илүү халамжлан хүмүүжүүлэх, сургах, дадлагажуулах, дасгалжуулах нь ахмад эмч нарын ч бас үүрэг, амьд залгамж нь юм.

ДЭМБ-ын зөвлөмжөөр эмнэлгийн эмч ажилтны харьцаа: 1 эмчид 3 сувилагч байхаар зөвлөдөг ба Монгол улсад 1:1,2,  Архангайд 1:1,8 байна. Ингэхээр бид хүнд хүрч буй үйлчилгээг илүү ээлтэй болгоё гэвэл сувилагчийн тоогоо илүү нэмэгдүүлэх, тэдний цалин үнэлэмжийг сайжруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа. Цаашдаа олон улсын жишигт ойртуулан эмч нарыг илүү сайн чадваржуулах, сувилагч нарыг нэг дахин нэмэгдүүлэн хангах төлөвлөлт хийсэн.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа томоохон асуудал юу байна вэ? Мэдээж нэг асуудал шийдэгдэхээр нөгөө нь тулгамддаг л даа.

-Хүн хоорондын харилцаа хамгийн чухал бөгөөд манай салбарт эмнэлгийн мэргэжилтний  ёс зүй, эерэг хандлагыг сайжруулах хэрэгтэй байна, Мөн байгаа технологи, тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглах, сэлбэж, техник үйлчилгээг хийх чадамж тулгамдаж байна.

-Та Архангайн эрүүл мэндийн салбарын түүхэн үечлэлийн ойнуудыг тэмдэглэлцэж яваа хүн. Тэр он цагийг дурсаач. Миний мэдэхээр 2015 онд шиг санаж байна. 90 жилийн ойг нижгэр тэмдэглэж байсан. Тэр ойгоор дөрвөн ч ном гаргасан нь бүтээлч, үлдэцтэй ажил санагдаж байсан шүү?

-Салбарын сүүлийн 3 удаагийн түүхэн ойд оролцож, мөн гардан зохион байгуулсан байна. Архангайн Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ò¿¿õèéã á¿òíýýð íü áàãöëàí ýìõэòãýæ, “Эдгээж анагаасан 90 жил” түүхэн баримтат кино, Амьдрал бэлэглэсэн 90 жил эх ò¿¿õèéí íîì, мөн Архангайн Эрүүл мэндийн хөгжил-90 нэртэй тоон түүх, Архангай аймгийн Эрүүл мэндийн салбар-90 жил” түүхэн зургийн цомог, “Шинэ мэдлэг, шинэ мэдээ” эрдмийн бүтээлийн эмхэтгэл зэрэг 4 чухал номыг бүтээлч ажил болгон эмхэтгэн үе үеийн ахмадууд, өнөө үед ажиллаж байгаа нийт ажилтан ажилчдадаа дэлгэн барьсан. Эцэст нь ном, бүтээл, зураг л үлдэж байна шүү дээ.

ДАЯАРЧЛАГДСАН ДЭЛХИЙГЭЭС ЭРЭЛХИЙЛЭХ БОЛОМЖ БИЙ

-Одоо ч аль ч салбарын удирдлагыг улс төрийн нөхцөл байдлаар сэлгэдэг болчихсон цаг. Харин таныг “хөдөлгөж” чаддаггүйг яалт ч үгүй эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийн тань баттай байр сууриас шалтгаалдаг гэж боддог. Энүүхэн аймагтаа, улсдаа эргэлдээд байхгүй гадагш чиглэсэн харилцааг ч та чухалчилж, аймгийн эрүүл мэндийн салбарт олон талт үр дүнтэй ажлуудыг эхлүүлж, бас үргэлжлүүлж байна аа даа?

-Төрийн байгууллагын хайрцаглагдчихсан сэтгэлгээнээс гарахын тулд гадаад харилцаа, түншлэгч олох, ямар боломж байна гэж эрэлхийлэх нь хамгийн чухал.  Үргэлж төр засаг, яам гээд байх хэцүү. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн 14 сайд, аймгийн найман Засаг даргатай хамтарч ажилласан байна. Ер нь аливаа ажлыг хийе гээд зүтгэх юм бол арга нь олддог. Гарцгүй юм гэж байхгүй гэж үздэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарт өндөр технологи шаарддаг, том багтаамжтай салбарт гадаад харилцааг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж харсан. Нэлээд хэдэн олон улсын байгууллагатай хамтарч ажилласан. Харилцаа маань амжилттай болсон. Үүний үр дүнгээр төрөөс мөнгө гаргахгүйгээр хийх шинэ технологиуд, тулгамдсан асуудал руугаа оновчлох, түншлэнгээ ганцхан өөрөө биш багаараа суралцах, бусад орны шинэ технологи соёлыг салбартаа оруулж ирэх, тэр дундаа хөдөөгийн эрүүл мэндийн салбарт шингээх гээд алсын бодолтойгоор эдгээр зүйлийг хийхийг зорьсон юм. Япон, АНУ, Франц, Люксембург,Турк, Канад, Өвөр монголын төв эмнэлэг, Солонгосын үндэсний эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулж хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн зөн Монгол ОУБ, Финляндын Флом, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг ОУБ-уудтай хамтарч ажилласан.

Аливааг хийе гээд эрж хайвал энд тэндээс юм олдоно. Дэлхий нийт глобалчлагдсан байна. Мэдээлэл технологийн хурд сайжирчихсан энэ үед хүсэл эрмэлзлэлтэй байвал салбар хөгжих цаг үе ирчихсэн. Хөгжил дэвшлийн төлөө олон газартай хамтарч ажилласан маань давуу тал. Гэхдээ ганцхан дарга хийх биш юм. Мөн миний хамт олон бас мэдрэмжтэй. Багагүй хугацаанд бэлтгэж, энэ хамт олныг бүрдүүлсэн дээ. Ер нь бол хүнээр ажил хийлгээд, хийхийг нь чиглүүлдэг байхыг дарга гэж боддог.

Залуу хүмүүсийг ч бэлтгэх шаардлагатай. Тэгэж байж энэ салбар цаашдаа хэвийн ажиллана. Гэхдээ залгамж халаа байдлаар залуу үе, туршлагатай үе хоёрын тэнцвэрийг барьж явах ёстой. Ялангуяа манайд хүний амь нас хариуцдаг, эндэгдэл хүндрэл хэлэлцдэг, нарийн технологиуд ашигладаг, маш нарийн дүгнэлтүүд гаргадаг ажлууд дээр зайлшгүй туршлагатай, чадавхтай, хүн чанартай, ажлын төлөө сэтгэлтэй, цаг наргүй ажиллаж, дайчлагдаж чадах хүмүүс л ажиллана.

-Манай аймгийн эрүүл мэндийн салбарт хаа очиж багагүй дэмжлэг төрийн зүгээс ирээд байдаг шиг байгаа юм. Архангайн гаралтай хэд хэдэн хүн эрүүл мэндийн сайдаар ажилласан. Бүгд л нутагтаа сэтгэл тавьсан. Тэр чинээгээр манайд салбартаа улсын хэмжээний ажил үйлчилгээ явагдах боломжууд ирсэн байх. Гэхдээ үүнд бас аймгийн эрүүл мэндийн салбараас дэвшүүлсэн зорилт, санаачилгууд нөлөөтэй байж таараа?

-Нутаг амьтай сайд нарынхаа сэтгэл, дэмжлэг, зүтгэлээр энэ салбарт олон сайхан санаачилгууд, хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрүүд, Оношлогооны төв, Элэгний эмгэггүй Архангай, Яаралтай тусламжийн хөрөнгө оруулалт гээд олон зүйл бий. Архангай нутгаас зургаан эрүүл мэндийн сайд томилогдон ажилласан байдаг. Бас бахархмаар даа, тэдэндээ байнга талархаж явдаг шүү.

-Эмчилгээ, оношилгооны хэрэгслийн хувьд манайд чамламгүй боломжууд нээгдээд л байгаа. Ямар дэвшил бидэнд бий болов оо?

-Сүүлийн 5 жилд бас чамлалтгүй боломжууд бий болсон. Ходоод улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, уушигны дурангийн оношлогоо, вирусын идэвхжил тодорхойлдог болж, клиник иммунологийн бүрэн автомат лаборатори ашиглалтанд орсон, диалез эмчилгээний тенхологи нэвтэрч, Зүрхний ЭХО, Телеэмнэлгийн системтэй болж, хавдрын хими эмчилгээг хийж эхэлсэн. Эмнэлзүйн олон үйлдлүүдэд нарийн технологи, аргачлалаар шинэ шинэ эмчилгээ, ажилбар, хагалгаа хийж эхэлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л 11 шинэ тенхологи, аргачилал нэвтэрсэн байна.

-Улс даяар хэрэгжүүлж байгаа зарим бодлогын чанартай ажлуудад таны болон танай хамт олны оролцоо чамгүй их байна. Хамгийн сүүлд гэхэд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг загвар байдлаар хэрэгжүүлж байна шүү дээ? Энэ ажлын эхлэл, өрнөл, үргэлжлэл, мөн хүрэх үр дүнгийн талаар дэлгэрүүлээч?

-Өнөөдөр  “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийн үр дүнг үндэсний хамжээнд танилцуулж, сайн туршлагаа хуваалцсан уулзалтаа хийж байна. Энэ нэгдүгээр төслийг үргэлжлүүлсэн жил гарангийн хугацаанд их үр дүнтэй ажлын ард нь гарсан байна. Төслийг анх эхлүүлэхдээ ЭМГ-ын даргын тушаал гаргаад төсөл боловсруулах ажлын хэсэг гаргасан. Төслөө маш богино хугацаанд боловсруулсан. Төслийн анхны санааг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гаргаад, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр эхлүүлсэн. Тооцоо, боловсруулалтыг манайхаас хийгээд бид УИХ-ын даргыг манай аймагт ажиллах үеэр УИХ-ын дарга,  тойргийн гишүүддээ, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ирсэн байхад нь иргэдийн уулзалтан дээр тэдэнд төслийг өргөн барьсан.

Энэ онд нэгдүгээр төслөө дуусгалаа. Өнгөрсөн өвөл цас зудтай, томуугийн дэгдэлт их хэмжээгээр гарч, эмнэлэг ачаалал ихтэй ч ямар нэг хүндрэл гаргахгүйгээр нийтдээ 17601 хүнд элэгний С вирусын эрт илрүүлгийг хийлээ. Бэрхшээл байсан. Төслийг ямар ч төсөвгүй, тэг зардлаас зоригтой эхлүүлсэн. Эрт илрүүлэг бол маш бага зардлаар урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аргачлал юм. Мөн Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилт байсан. Тийм учраас манайх орон нутагт эрт илрүүлгийг ийм матрицаар хийж болох юм байна гэдгийг загвар болгох зоригийн үндсэн дээр эхлүүлсэн.

Архангай аймагт элэгний С вирүсийн шалтгаант  эмгэгийг яг энэ цаг үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн түвшинд нь байгаа аргачлалаар (илрүүлэх, оношлох, шинжилгээг батлах, эмчлэх, урьдчилан сэргийлэх) үе шаттайгаар цогцоор нь харж шийдэл гаргасан, хувь хүн болон улс орон нутагт үр ашигтай, алсыг харсан УИХ-ын гишүүдийн маань санаачлага,  дэмжлэгээр олон оролцогч тал хүмүүсийн чин сэтгэл, салбарын ажилчдын уйгагүй хичээл зүтгэлээр бий болсон төсөл гэж дүгнэж байгаа. Орон нутгийн удирдлага маань ч их дэмжсэн шүү.

 “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийн гол онцлог бол төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын олон талын хамтын ажиллагаа, түншлэл, дэмжлэг, мэргэжлийн зөвлөхүүдийн зөвлөмжид үндэслэн, Монгол улсад бүртгэгдэж зөвшөөрөгдсөн эм, урвалж, батлагдсан удирдамж, арга аргачлалынх нь хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр хийхийг хичээсэн явдал юм.  

Энэ хичээл зүтгэлиийн дүнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 40-65 насны 21700 хүн хамрагдахаас 81,1 хувь буюу 17601 хүнийг С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 19,6 хувь буюу 3452 хүн С вирусын халдвартай байгааг илрүүлсэн байна. 

С вирусын халдвартай илэрсэн 3452 сорьцыг Eliza-аар баталгаажуулах шинжилгээг хийж, 3289 буюу 95,3 хувьд нь С вирусын халдвартай нь баталгаажсан.

С вирусын халдвар баталгаажсан сорьцын 92,7 хувь буюу 3049  сорьцыг Улаанбаатар руу гэрээт лаборатори руу С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд илгээснээс 58,2 хувь буюу 1774 хүн С вирусын идэвхжилтэй илэрсэн.

С вирусын идэвхжилтэй илэрсэн иргэдийн 98,5 хувийг С вирусын эмчилгээнд сайн дурын үндсэн дээр хамруулсан.

Энэ төслийн үрээр нэг жилийн хугацаанд элэгний өмөнгийн 43 тохиолдлыг илрүүлсэний 36 тохиолдол буюу 82,5 хувийг эрт үед нь оношлож, эмчилгээ, хяналтанд хамрууллаа.

“Элэгний эмгэггүй Архангай-1”  төслийнхөө үр дүнгээс харахад бид зорилтуулдаа хүрчээ бас олон аймаг орон нутаг, улсдаа, хөгжлийн түвшин ижил улс орнуудад жишиг загвар болох сайн туршлагыг бий болголоо гэж хамт олноороо бахархаж сууна.  

Энэ бүхэн бол салбарын минь хамт олны нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаагийн чамлахааргүй илэрхийлэл юм шүү. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлсэн бүх хамтрагч талууд, төслийн багийн гүшүүддээ баярлалаа. Аливаа ажил хэзээ ч нэг хүний бүтээл байдаггүй, санаа нийлсэн хамт олных байдаг юм.

Бид энэ онд аймгийнхаа 15-39 нас, 65-аас дээш  насны хүн амдаа  “Элэгний эмгэггүй Архангай-2” төслийг хэрэгжүүлж, оны сүүлд үр дүнг нь тооцож, тайлагнах болно.

-Эрүүл мэндийн салбарын хэтийн зорилгод тулгуурласан ойрын зорилтууд юу байна вэ?

-Төрөөс эрүүл мэндийн  талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр өнгөрсөн 2017 онд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн амжилттай батлууллаа. Энэ бодлого бол эрүүл мэндийн салбарыг  үндсэн 8 чиглэлээр 2026 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилт юм. Энэ бодлогыг боловсруулсан үндсэн зарчим бол  хэнийг ч орхигдуулахгүй хандлагад суурилсан эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай, цогц, хүн төвтэй тусламж үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэх явдал юм.

 Бодлогын зорилтуудаас онцгойлон “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлэх элэгний өвчлөлийг бууруулах, улмаар элэгний хавдарын нас баралтыг хязгаарлан барих зорилт хэрэгжээд явж байна.

Эмнэлэг түшсэн урьдчилан сэргийлэх тогтолцооноос оролцоот нийтийн эрүүл мэндийн тогтолцоог төлөвшүүлэх бодлогууд ч мөн туссан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн чадавхийг сайжруулж, бие даасан, өөрийн нэрийн брэнд бүхий өрсөлдөх чадавхтай Нэгдсэн эмнэлгийг хөгжүүлэхээр зорилтууд тавигдсан.

БАЙГАА САЙН, МУУ БҮХ ЗҮЙЛ МААНЬ ХОРВОО ЕРТӨНЦӨӨС ӨГСӨН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ

-Òàíûã õàðàõààð ë àéõã¿é ÷ ãýñýí àÿã¿é ãýäýã øèã õ¿í íýã ë ýìýýãýýä òýð á¿ð õàëäàæ ÷àäàõã¿é þì øèã õàðàãääàã юм. Яг Ãàíäèéìàà ãýäýã õ¿íèé ìºí ÷àíàð?

-Аливаа зүйлд ноён нуруутай, голтой, чин сэтгэлээсээ хандах юмсан гэж хичээж явдаг даа.

-Îëîí õ¿¿õí¿¿ä óäèðääàã õ¿í. Õ¿¿õí¿¿äòýé àæèëëàõûí äàâóó òàë, áàñ ñóë òàë íü?

-Аймгийн эрүүл мэндийн салбарын 1500 гаруй ажилтны маань 95 шахуу хувь нь хүүхнүүд байна. Хүүхнүүдтэй ажиллахад давуу тал их бий. Аливаад мэдрэмжтэй, тэвчээртэй, уян хатан ханддаг, хөдөлмөрч хүмүүс шүү. Сайны хажуугаар саар гэгчээр хааяа хүүхнүүдэд дэл сул яриа нь илүүдэх гээд байдаг даа. Гэхдээ үүнийг нэг их авч хэлэлцэж хэрэглэхгүй бол гэм хоргүй дээ.

-Манай улсад ýìýãòýé÷¿¿äèéí ¿íýëýìæ ºíººäºð ÿìàð ò¿âøèíä áàéíà гэж боддог вэ?

-Үндсэндээ Монгол улсын нийгмийн үйлчилгээг авч явж байгаа зүтгэх хүч нь эмэгтэйчүүд байна. Өнөөдөр нийгмийн бүхий л үйлчилгээн дээр бараг 70-80 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа боловч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дэндүү бага байна. Оролцоог ийм багаар хангаж байгаа учраас эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх, дэмжих төрийн бодлого сул байгаагийн нэг нотолгоо юм.

-Ýìýãòýé÷¿¿äèéí äóíä ýð÷¿¿äèéí ¿íýëýìæ ÿíç á¿ð áàéäàã ø äýý. Çàðèì íü áîëîâñðîëòîé, ìýäëýãòýé, áàéð ñóóðüòàé ýð÷¿¿äèéã ¿íýëäýã. Çàðèì íü ã¿íä¿¿ã¿é ýíý òýð ãýýä ë, çàðèì íü íàðãèàí÷, õºãæèëòýé ÷ ãýäýã þì óó. Òà ÿìàð ýð÷¿¿äèéã ¿íýëæ, áàñ õ¿íäýòãýäýã âý?

îëîâñðîëòîé, ìýäëýãòýé, áàéð ñóóðüòàé ýð÷¿¿ä гэхээсээ илүү миний хувьд аливаа зүйлд бодитой ханддаг, амьдралын ухаантай, аливаад нэг зангаараа байх нь чухал гэж хардаг юм даа.

-Эмэгтэйчүүд гэнэтийн бэлэг сэлтэнд дуртай байдаг даа. Таны хувьд?

-Байгаа сайн, муу бүх зүйл маань хорвоо ертөнцөөс өгсөн хамгийн том бэлэг гэж би талархдаг. Хүн ер нь байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, өнгөрсөнөө өнгийхгүй, ирээдүйд шунахгүй, одоодоо тогтож төвлөрөх нь аз жаргалыг нөхцөлдүүлдэг гэж ойлгодог шүү.

-Õ¿мүүн бид áóðõíû çóðãààð ÿâäàã гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүн болгонд тодорхой нэг хувь тавилан гэж байдаг байх, хичээл зүтгэл, чин сэтгэл хоёр үүнийг илүү төгс төгөлдөр тавилан болгоход оролцоотой хувь нэмрээ оруулдаг гэж би боддог. Яагаад гэвэл намайг хичээл зүтгэл гаргах бүрт хорвоо дэлхий дандаа боломж өгсөн байдаг юм. 

-Áàÿðëàõààðàà òà ÿàäàã âý?

-Уйлдаг.

-Óäèðäàõ àëáàí òóøààë õàøäàã ýìýãòýé÷¿¿ä àð ãýðèéí àñóóäëàà åð íü îðõèãäóóëàõ ãýýä áàéäàã гэдэг. Та ч бас л тэгдэг байх даа?

-Энэ бол миний сул тал, санал нийлж байна. Сайн ханийн хүчээр ар гэрийн алба тасраагүй, өдий зэрэгтэй авч яваа ханьдаа талархаж явдаг даа.

-Таны бодлоор хүн байхын голч юунд орших вэ?

-Ухамсарт ухаанаараа ялгарч, нинжин сэтгэлээр мэдэрч, аливаа юманд бодитой, мөн чанарлаг хандсан хандлага нь хүн байхын голч юмуу даа.

-Аìüäðàë áàÿí. Áàÿí áàéõûí ó÷èð íü íàéç íºõºä, õàìò îëîí, õ¿ì¿¿ñèéí äóíä áàéõ, õ¿ì¿¿ñýýð õ¿ðýýë¿¿ëýõ шүү дээ. Îäîî ÷ òàëàðõàæ ÿâäàã хүмүүс тань хэн бэ? Ìýäýýæ ààâ, ýýæ áîë îéëãîìæòîé.

-Эрүүл мэндийн салбарт олон сайхан туршлагатай, үлгэр дууриалалтай, мэдлэг чадвартай, хүний төлөө харамгүй сэтгэлтэй эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүдтэй  хамтарч тасралтгүй 20 гаруй жил ажилласан байна. Дандаа л хүний эрүүл мэндийн төлөө хэн хэндээ хатуу үг хэлж, шаардаж, баг болж бие биенээ хүмүүжүүлж, дадлагажуулж, бас дадлагажиж ажиллахад далайхад минь далд орж, даллахад ил гарч, сайн муу бүрт хамт байсан Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын тэвчээртэй, даруухан, дулаахан, чадварлаг хамт олондоо баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.

-Дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд болон танай салбарын хамт олонд тангарагт үйлс нь бүтэн байхыг ерөөе.

-Аймаг орон нутгийнхаа хөгжлийг тольдох бас нэгэн суваг болсон ийм сайхан сэтгүүлийг уншигчдын оюун мэлмийд барьж байгаа танай хамт олонд амжилт хүсье.

Ярилцсан О.Амарзаяа

/"Архангай" сэтгүүл 2018/0101/

171   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох