Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-11-17

АРХАНГАЙН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ ТАНИЛЦ

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн буюу 2020-2024 оны бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 11-р сарын 3-нд болсон.  

ХУРЛЫН СОНИН САЙХАН

-ИТХ-ын 39 суудлын 20-ыг Ардчилсан нам, 19-ыг Монгол Ардын Нам авсан.

-Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба хамгийн ахмад төлөөлөгч Ж.Нэргүй даргалав.

-Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат, Монгол Ардын Намын бүлгийн даргаар Б.Цэрэннадмид /аймгийн МАН-ын дарга/

-Олонхын бүлгээс ИТХ-ын даргад Батсуурийн Батжаргалыг, Засаг даргад аймгийн Ардчилсан намын дарга Дондогдоржийн Золжаргалын нэрийг дэвшүүлж, цөөнхөөс нэр санал болгоогүй.

-Төлөөлөгчдийн 51,2%-ийн саналаар Батсуурийн Батжаргал аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож, төлөөлөгчдийн 56.4 хувь дэмжсэнээр Архангай аймгийн Ардчилсан намын дарга Дондогдоржийн Золжаргалыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

-ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн: АН-аас найм: Б.Батжаргал, Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, Б.Санжмятав, Н.Лхагвадорж, П.Бат-Эрдэнэ, Р,Нямдорж, МАН-аас гурав: Б.Цэрэннадмид, Д.Мөнхбат, Ц.Мөнхнасан.

39 ТӨЛӨӨЛӨГЧ-ДАТА

39 ТӨЛӨӨЛӨГЧ-25 ТОЙРОГ

39 ТӨЛӨӨЛӨГЧӨӨС ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ 9

 

1223   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох